Гоё өдөр
Өглөө сэрээл нүдээ нээгээчгүй байжийж мишээсээр орондоо сунийгаал. Арьс марс нь тасарчижээ зөөлрөөд торго л гэсэн үг. Аймаар сайхан амарцан /гэхдээ шөнө унтаачгүй байж магад/. Хамаг бие нь булраастай ч хөдөлгөөн үнэн уян налархай. Орноосоо босоол угаалгын өрөө рүү амандаа дуу аялаал гунхаастай. Толинд царайгаа хархад нь нүүр мүүр нь гачин өнгөлөг шингэрцэн нүд нь гүн нуурын ус шиг мэлтэлзэж талимаараал.
Хаашаа л харна баярын мишээл цацраастай. Хамгийн дуртай тачаангуй харагддаг цамцаа өмсөөд нүүр нь угаасаа гоё байгаа болхоор будаж мудахгүй гэрээсээ гараал. Ажилаасаа 30 минут хоцоржийсон ч яарахгүй нар ямар сайхан хурцаар гэрэлтэн мандана вэ гэж бодон алхана. Таксины жолооч хамаагүй илүү мөнгө нэххэд өгөөл хаяна. Ажил руугаа орход хүний нөөцийн ааштай авгай гэнэтийн цаг бүртгэл хийгээд муухай хараад зогсжийно. Зиа бүсгүй минь 40 минут хоцроод юу болжийгаан энэ чинь гээл цэхэлзхэд нь харин тиймээ соорий соорий гээл шерикийн муурны харцаар гэмшингүй харна. Цалингаас чинь хасна гэхэд хасвал хасхаас даа сүрэн минь гээд хажуугаар нь намс намс алхлан лифтинд сууна.
Өрөөндөө ортол хамт ажилдаг залуу харваас өчигдөр шоудсан шинжтэй өрвийсөн юм суужийна. Бас л ууцан байна шд гэж үглэх гэсэнээ зааз эр хүнд ийм юм байх шд гэж өршөөнгүй бодоод ширээндээ суугаад компүүтрээ асаана. Ахлах ажилтан аахилж уухилсаар баахан хавтастай бичиг цаас тэвэрч орж ирээд ширээн шидээд үүрэг даалгавар амандаа үглэхэд нь урдаас нь мишээнгүй харж
-Та сайхан амарсан уу чихэр ид гээл хайлсан тугалгаа тугалга. Утас
дугархаар нь аваад байна уу сайн байна уу аан хэн гуай юу болийшдээ заа
тэгнээ баярлалаа баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй ч гэх шиг. Тэгжийтэл нөгөө
өдрийг гоё болгосон залуу чатанд ороод ирнээ. Урьд шөнийн тухай бодогдоод хамаг
бие жиржис ккккккк.
Тэр: Хооний нь хаана
байгаад байгаан
Би: Энд байгаад байгаан
Тэр: Ажил нь ямар байна?
Би: Гайгүй ээ ./ширээгээр
нь дүүрэн бичиг цаас овоолоостой/
Тэр: Хооний нь ажилаа
эртхэн дуусгаад хариад сайн унтаж амраарай
Би: Зааа /үнсжийгаа
бөөрөнхий шар дүрс/
Үдийн цайны цаг болоход өрөөнийхөө өрөвгөрийг дагуулаад цайны газар луугаа орно. Хооллож суухдаа өчигдрийн шоуных нь талаар асуугаал дажгүй бүсгүйтэй танилцах чадсан уу эдр гээл нөгөө л сайхан мишээсэн царайгаар харна. Өрөөндөө орж ирээд ширээгээ дэрлэн хэсэг дуг хийхдээ сая доллар сугалаагаар хожиж зүүдлээл хахаха. Хэтрүүлэг арай ихдээд байна уу. Зааз яадын үнэн л юм чинь.
Өрөөний залуу шартаад үхлээ намайгаа
авраач аргалаач гэхээр тэгдээ тэг гээд нигүүлсэнгүй харцаар харна. Залуу давралыг
хандыг шууд авч орой бүртгүүлчээрэй гээд үнэмлэхээ үлдээгээд гараад явна. Ажилаа
тараад замдаа дэлгүүр орж хүнс цуглуулаал цоорноо. Гэртээ ирээд Болдын хайрын
хүч цомгыг дагаж гингэнээл хоолоо хийж идчээд хэсэг зурагт харан сууснаа
эвшээгээл нөгөө л мишээсэн царайтайгаараа хөнжилдөө шурган ороод зүүд мүүд
зүүдлэхгүй нам унтана.
Муухай өдөр
Утасны сэрүүлэгний балиар чанга дуугаар цочиж сэрнэ. Ёоох яасан хурдан өглөө болчдийм бээ гэж үглээл босоод угаалгын өрөө лүү нэг нүд нь аниатай алхана. Толинд харахдаа нүүрээ бараг нааж байгаал шинэ үрчлээ нугалаа үүсжүү гээл хайж өгнө. Саяхан авсан жинсээ өмсөх гэсэн гуяараа багадаж байгааг нь анзаарч жин нэмцэн байн шдээ ий аа. Цайгаа ууж байхдаа энгэр лүүгээ асгаал хараал хэлнэ. Гадаа гартал бөөн утаа униар. Хахаж цацан алхсаар зам хүрч очтол такси зогсохгүй уднаа.
Арайчуу нэг ажилдаа очтол нээх эрт ирцэн. Тэнэг царайлаал өрөөндөө ороод өрөвгөрийг ирхийг нь хүлээнэ. Тэгсэн нөгөөх чинь үс мүсээ засуулаад гельдцэн нуль үнэртэй ус ханхалуулаад ороод ирнэ. Орой болзоотойн байгааз чааваас. Нял хийсэн ийм ус түрхчээд өөрийг нь хүн тооно гэж боджийгаам байхдаа тэнэг юм чинь гэж бодоод шилбэлзээстэй. Ахлах ажилтан ганц хуудас цаас бариад дарвайтлаа инээгээл өрөөнд ороод ирнэ.
-Сайн уу хө. Энийг нэг завандаа уншиж танилцаад хариу өгөөрэй энтэр гээл. Би ч сайн гээл ярвайнгаа ажил их байнаа өнөөдөр амжихгүй ч байж магад гээд нөгөө бичгийн шүүрч аваад шургуул руу шидээстэй. Нээх том харсанаа марсайтлаа инээгээл гараад явна. Өрөөний өрөвгөр нэг юм хийгээл нухаал тэгсэнээ надаас энийг чинь яадаг билээ найзаа гээл асуужийн. Дотроо гуц за чи бид 2 хэзээ найз байсын гэж хэдэрлээд нүдээ дэлгэцнээс салгахгүйгээр
-Наадах чинь чиний ажил юм байгааз
дээ би яаж мэддийн гээл оробот шиг хахирган дуугаар хариулна. Өрөөнд ганцхан
компүүтрийн гар тогшихоос өөр ямар ч чимээ аниргүй нам гүм. Найз залуу чатанд
орж ирнэ.
Тэр: Хооний нь сайхан
амарсан у? Юу хийжийн?
Би: Яахав дээ.Ажилаа хийхгүй
өөр юу хийдийн.
Тэр: Өдөр хамт хооллох у
Би: Хоол идэж амжихгүй
байх.Ажил аймаар их байна.
Тэр: Тэгвэл маргааш больё
/Хамаг шүдээ гаргаж инээсэн шар дүрс/
Би: Хэлж мэдэхгүй
байна.Өнөө орой чи завтай юу?
Тэр: Жаахан сууж
ажиллана.Ойрд харин ажил ихтэй
Би: Хмм зооз ажилаа
хийлээ.Завтай болхоороо яриарай.Bye
Үдээс хойш өрөөний өрөвгөр байж ядаал гарах гээд байх шиг. Юу ч мэдээгүйм шиг царайлаал би харахчгүй сууна. Тэгсэн би нэг гялс гарчаал ирий намайг асуувал дотроо байгаа гээд надруу залгачих тэх үү гэнэ. Би дэлгэцнээсээ харцаа аажуухан салгаал аймаар хүйтнээр харж байгаал
-Залуу ингэхэд чи чинь ажил хийгээд байгаам у гүй юм у цалин малингаа бүтэн авдаг биз дээ. Захирал болцийм уу хаашаа юм ажлын цагаар гарч зугаалаал зүгээр байгаарай за. Тэр дарга маргаасаа чөлөөгөө аваад гар за гээл тас ширвээд хаяхад залуу навтас гээл дэлгэцнийхээ ард нуугдаад сууна. Хөөрхий энэ залуу муухай өдөр хамгийн их хэлмэгдэлд өртдийн чааваас. Ажил тархаас цагын өмнө бичиг цаасаа хойш тавиж байгаад энд тэндхийн сайтны мэдээ уншаж аймаар муухай хорон үгтэй комээнтүүд үлдээгээл.18.00 болонгуут шүүгээ саваа тас няс хийтэл нь түгжээл цүнхээ шүүрч аваад гарна.
Бушуухан нэг такси олж суугаал замын
бөглөрөл юмны үнэ гээл нээрвтэй нээрвтэй юм жолоочтой ярилцана. Таксигаа
орцондоо тулгаж зогсоогоол гэр лүүгээ гүйхээгээрээ орно. Хоол моол хийхгүй шууд
л зурагтаа асаагаад улс төрийн тойм мойм хэрүүлтэй нэвтрүүлгүүдийн түүж үзээл
зурагттайгаа хэрэлдэнэ. Орондоо ороод унтах гээд тоо тоолно дээш доошоо хажуу
тийшээ харж хэвтээд атийгаал гараа гуяндаа хавчуулаал хөнжилөө тийрээл татаж
авчирч нөмрөөл зовжийж нэг юм унтана. Шөнөжин найз залуугаа өөр хүүхэнтэй
жаргажийна гэж хар дарж зүүдлэнэ.

55 сэтгэгдэл:
хооний. тэгж юу ян? чи их хөөрхөн бичхиймаа. чиний байнгын уншигч болоод байгаа шүү хэхэ
hoorhon iin he he. sain boljee :)
Заавал сээгэсээс шалтгаалахгүйгээр дандаа инээмсэглэж явах хэрэгтэй шүү. За тэр сээгэс чинь бас нөлөөлөх гээд байдаг золиг. Гэхдээ өөрийгөө удирдах хэрэгтэй дээ. Найз минь.
хаха саваагаа хаясан энэ найз залуу гээд байгаа чинь нөгөө эмч үү?
хаха... аймар эрс тэс өдрүүд байдгийн тээ. Өдрийн өнгө өглөөнөөсөө гэж....
Хөөх билчэгээ оруулчаад хэдхэн минут гарчаад ороод ирсэн чинь лаг лаг блогчид уншаад сэтгэгдэл үлдээцэн байна шдээ.Аймаар сэтгэл хөдөлжийнаа бүгдэд нь талархжийна. Хооний гэдэг нь Honey гэсэн үгийн би орчуулж чадахгүй болхоороо галиглаад бичцийн хэхэ
манай нз залуу бид 2 хааний гэдийн шт..... хооний гэсэн чинь сонин юм банйа ккк
өө нээрээ энэ чинь зөгийн бал гэсэн үг штээ.....
хөөрхөн юм аа.... хөөрхөн гэдэг нь...олон юм бодогдуулдаг байшд ккк...
өөе хариултаа авы
нээрээ л иймэрхүү байдгийн байна, шинэков гээд байсан аятайхан л юмнууд бичиж байншдээ, амжилт хүсье, цаашид байнга уншиж байнаа
Цоомоо атаман намайг заамдаад булан шахцан хөөе хариултаа авий гээл.Би бүлтэгнэж байгаал арайчүү Би тэр эмчид цэг тавьсаан өөр нэг залуу бас байдиймаа гэсэн чинь аахан тиймүү тэрнийхаа тухай дараа бичнэ гэгүүл чамайг явуулы за гээл аймаар хахаха
хахаха юун хөөрхөнийн, нэг иймэрхүү байдаг нь ч байдаг шүү кккк
Barbie-н сайхан ааштай өдөр мөн ч сайхан шүү, хэлсэн бүгдийг л зөвшөөрөөд окей давай давай л гээд байна :)))))) харин ааш нь хөдөлчүүл хажуугаар шилбелзээл хөмсөг зангидаастай, хөөрхий тэр рс-ны гар бол чанга чанга балбуулаастай, урдуур хойгуур нь үзэгдээд ч дэмий гэдаахгүй юу хэхэ хөөрхөн бичжээ :)
barbie:энэ намайг гүтгэж байна оо би өлсгөлөн заралаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна хэхэ
аан тэгээл үнсжийгаа бөөрөнхий шар дүрс явуулсым байна шд
oroonii zaluuch orowdoltei yum,
ter ch vnen shvv yg tiim baidgiin
Дажгүй бичих юмаа Хар дарж зүүдлээд байхдаа яахав дээ
Хэ хэ хөөрхөн бичсэн байшт... Нээрээ л өглөө яаж сэрнэ өдөр тэр чигээр өнгөрдөг шүү.
Хаха юун хөөрхөнийн сайхан сээгийдчээд инээгээ явжаах ч гоё шүү ккк
shuttchihlee dahiad bicheeree
Ха ха.Зөв хө.Дүгнэлт ч гэсэн олон варианттай байдаг.Харьцуулалт гоё болжээ хахаха
Ёстой superbe. Хахаха
Ёо завгүй хэдэн өдрийг өнгөрөөлөө. блог уншиж чинь ийм сайхан билүү хэхэ.
hamgiin heregtei ni chi ooroo uym da busgui mini Americ mayagiin demii shahyy romantic odruud gehdee ynshchihlaa shuu sorry
hehehe vneheer ym bodogdohoor l ym bn te.sain haritsuulalt bn shv.oroonii chin orowgor shaal duf duf naasan!hehehe
hehe goy bichsen baina bichleg ni nada ih taalagdlaa
kkkk ineedt yum aa
хооний хааний хэхэ нээрээ л үнэн дээ хөө өдрийн өнгө өглөөнөөсөө гэж
Тэр:Өдөр хамт хооллох у Би:Хоол идэж амжихгүй байх.Ажил аймаар их байна. Тэр:Тэгвэл маргааш больё /Хамаг шүдээ гаргаж инээсэн шар дүрс/ Би:Хэлж мэдэхгүй байна.Өнөө орой чи завтай юу? Тэр:Жаахан сууж ажиллана.Ойрд харин ажил ихтэй Би:Хмм зооз ажилаа хийлээ.Завтай болхоороо яриарай.Bye Хоол идэх зайгүй тэр их ажилаа орой нь хийдэггүй ээ. Өөрөө жаахан хүнд гар уу үгүй юу?
хэхэ хөөрхөн л бичиж хөөрхий тэр өрөөний залуу гэж....
Chi yaaaag neree oorchlood oor nereer bicheed bgaam bna te???G mon te?Aygui hardaastai kkk.za unenee helchih...
ajlaa ingej hiicheed yaj buten tsalingaa avdag bianaa. tegeed blogdood ajliinhaa tsagaar. ingej ajillaj biagaam chini yaj ch sain tsalin ogoh ve dee. buten odor ajliin haltuur hiine. no matter sex hiisen hiigeegui. ke ke.
Өрөөний залуу шартаад үхлээ намайгаа авраач аргалаач гэхээр тэгдээ тэг гээд нигүүлсэнгүй харцаар харна.Залуу давралыг хандыг шууд авч орой бүртгүүлчээрэй гээд үнэмлэхээ үлдээгээд гараад явна.Ажилаа тараад замдаа дэлгүүр орж хүнс цуглуулаал цоорноо. Ахлах ажилтан ганц хуудас цаас бариад дарвайтлаа инээгээл өрөөнд ороод ирнэ.Сайн у хө энийг нэг завандаа уншиж танилцаад хариу өгөөрэй энтэр гээл.Би ч сайн гээл ярвайнгаа ажил их байнаа өнөөдөр амжихгүй ч байж магад гээд нөгөө бичгийн шүүрч аваад шургуул руу шидээстэй. Iim zand unen goloosoo durgui. hiisen bol hiisen shig hiih hergeteishdee. yag enenees chini bolood yamar ih mongo aldagddag hichneen hun hichneen ih hugatsaa alddaggiig chi medsen ch toohgui l dee. tseverlegee yavuulj iim yumnuudiig bugdiig ni halah heregtei. bas ajlaa hiigeed suuhgui blog hesne setgegdel uldeene. ichihgui ajlaasaa hotsorchood nohood ajillahgui 6.00 geed garaad yavna daa. chinii eniig unshsan bur nervtchihlee.
хээхэх ямар ч нүдэнд харагдаж үзэгдтэл бичдэгийн 31
tasarhai shan bichjeee
хэхэ яасан инээдтэй юм гэхдээ ер нь үнэний ортой л юм байна ккк
shinjilgee neg hiilgehed gemgui shuu, XDXB haldwar 57 hurcheed bna. toog ni ahiulmaar baga uls ih bh shig bna shuu hihihi
хэхэ гоё бичсэн байнааа ккк
энэ темплэйт чинь бол тасархай биз
хэхэхэххэ... Секс хийцний дараах өглөө нь авхуулсан зураг байна. Толгойн зураг тийм ээ.
Эртээ дээр үеийн лайтай бичлэг байсан байшд.
Шинэхэн будаг нь ханхалсан блогчин байхдаа бичсэн бичлэгээ. Уншсан, сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Сүүлийн үед ажил ихтэй. Юм бичээч гээд байхын найзууд. Тэхээр нь хуучин бичлэгээ оруулж түр аргалжийгаан хэхэ. Удахгүй шинэ бичлэгүүд бичээд бичээд явчинаа. Аан нээрээ блогыг маань ийм гоё болгож өгсөн найздаа зөндөө их баярласан шүү.
Үнэхээр гоё бичжээ. чи амьдралд их ойрхон хүн юмаа. Яг өөрөөрөө байхын. Би тийм байхыг их хүсдэг шүү. за амжилт. Чиний блогийг уншиж байнаа...
Ваав гоё блог загвар байна
муухай хулхидуулдаг байна шд
hehe sex tiim l huchtei baina sh de.... hehe
Odor bolgon saihan odor chin baigaasai. Goyo bichjee.
umnu ni unshaagui baisiin bna, tegeed deer ni bgaa setgedluudiig unshaad gaihlaashd, oor Barbie nemegdtsiim boluu geed....hehe. Uneheer sain, tegeed bodit haritsuulalttai bichleg bna. er ni chinii bichleguud aimar goyo shd
Xaxaxa Nydend haragdtal bichsen bna shyy.Ooroo yag ingedeg hyn l ingej bichij chadah bhda
gants ch unend oirtoh yum alga,ogloo haraalaa helj bosson odor ineesen tsovoo butemjtei duusah ni bii tegeed ch sex hamag yumiig todorhoilohgui l dee,mongol pparis hilton mayagiin hun yum daa gej bodogdloo,bichlegiig chini magtaj bgaa humuusiig yu gehev dee songodoguudaas gantsiig ni ch unshaagui l bh
linda сонгодог гэж хэнийг хэлээдийн блогчидод бас сонгодог гэж байдым уу Моцарт Бетховен Шекспир эдрийн хажууд хаана нь явхуу юун хачин юм бичдийн чи бол аягүй бол сонгодог доо айн
Ээ хайрхаан. Энэ Линда гэж хэн бэ. Юун айхтар сонгодог яриад унав аа. Линдагийнхаар бол секс хийхийн тулд сонгодогуудыг уншсан байх ёстой юу. ха ха ха. Битгий худлаа ингэж сонгодог энэ тэр гэж олон юм донгосч бай. Энд сонгодогийн асуудал яригдаагүй байна. Амьдралд байдаг зүйлийн нэгхэн хэсгийг л секстэй холбосон байгаа биз дээ. Эхлээд өөрөө сонгодгоо уншчихаад олон юм ярь. Бас чи өөрөө энэ дайны бичдэг болчих.
Линдад: Шаа-сы-маа Шал өөр юм бичих гэсийн хахаха