Түүнийг би санаад байна. Хамгийн сүүлд уулзаад салахдаа дэндүү сайханаар үнссэн
тэр л үнсэлтийн эзнийг. Бидний хамтдаа сонсож байсан А-Sound-ын Forever гэдэг
дууг би өдөржин сонсож байна. Надад хэлсэн энгийн хэрнээ утга төгөлдөр тэрхэн үгс.
Би дурлачихаж.
Ганц удаа ч болов түүнийг харж дулаахан гарнаас нь атгахсан. Чи холгүйхэн
байгаач би тэгж чадахгүй нь. Сэтгэлдээ улалзан асах хүсэл рүүгээ ус цацан
унтраагаад уугих униарт нь зүрхээ зүсүүлээд уйлмаар. Асгартал уйлмаар. Амттай
хэрнээ гашуун мөрөөдөлдөө умбаал.
Эргэн тойронд байгаа бүх зүйлс
чамайг санагдуулна. Чамтай ярилцсан утас, чамтай бичиж байсан мэссэнжэр, чамтай
болзсон буйдхан гудамж, биднийг гэрэлтүүлж байсан гэрэл, бүгд л чамайг сануулаад байна. Байгаа газар
луу чинь гүйгээд очих юмсан. Чинийхээ хүзүүнээс чинь зүүгдээд энгэрт чинь
тэврүүлээд тэр чигтээ хөшөө болон чулуужчихсан. Цагийг тэр л мөчид зогсоохсон.
Одоо би ажил дээрээ дэлгэц ширтээд нүд минь хатсан сайр шиг хуурай ч дотроо
уйлж сууна. Өмнө чинь өвдөг сөгдөн суугаад надтай үлдээч гэж гуйхсан. Нүд рүү чинь
эгцлэн харж байгаад хэнийх ч биш зөвхөн минийх байгаач гэж хэлэхсэн. Борооны
дусал болоод уруул дээр чинь зөөлөн
дуслахсан. Салхинаас чиний үнэрийг хийсгэн авчираач гэж шивнэн хүснэм.
Чиний санаж байна уу гэдэг үгэнд чинь би хариулаагүй ээ. Бүгдийг дуусгая
чамайг мартсан гэж худал хэлсэн. Чамд дурласанаа хэлчих зориг надад алга даа. Би яагаад ийм юм бол доо. Чиний тухай бодсон
бодолдоо ээрэгдээд амьдралаас холдоод байна. Юу ч хийсэн бүгд л утгагүй
санагдаж байна. Хором мөч бүрт, амьд байгаагаа мэдрэх бүрд зөвхөн чи л
санагдаад байна. Ухаан бодол, бие цогцос бүхнээр минь зөвхөн чиний тухай,
чамайг санасан бодол эргэлдээд байна. Яагаад би дурласандаа шаналана вэ.
Чи тэр өдөр надтай танилцаагүй бол, утасны дугаарыг минь олж надад зурвас
илгээгээгүй бол би яах байсан юм бол. Ганцаардсан шөнүүдэд минь хамт байж унтан
унттал минь бичдэг байсан тэр хөгжилтэй дотно мэссээжнүүд. Гунигтай өдөр байна
гэж хэлэхэд минь надад зориулсан хошин ярианууд. Нулимсаа гартал ганцаар хөхрөн
инээж хүмүүсийг гашруулж байсан тэр үед би чамдаа дурласан байж. Чамаас минь
надад үлдэх ганц дурсамж болгон гал
халуухан тэр үнсэлтийг сэтгэлдээ хадгалаад хагацая даа.

21 сэтгэгдэл:
дуралсан хүн гоё юмаа, бүтээгүй ч гэсэн дурсамж тээгээд.
Аа айхтайр айхтар дурлана гэдэг чинь аймаарийн байна шаналж маналаад больж үзий яршиг зүгээр...
их хүчтэй дурлажээ тэгэхдээ дурсамжтай үлдсэн бол болждээ ийм хайртай юм чинь хамт байсан бол гоё байхгүй юу тээ
яанаа дуралцан уу тэгээд уйтгар гунигийн хатан болцон уу энэнээс чинь л хол явмаар юм шиг байгаан ш д гэхдээ ойр баймаар ч юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй за за юутай ч хүчтэй байгаарай
сайхан дурлал ч сайхан шүү. Минийх болохгүйг мэдсэн ч дурлалдаа шатаж хэсэгхэн зуур жаргаад, түүнээс үлдсэн дурсамжаар амьдрах бас сайхан. Гэхдээ үүнээс ч илүүгээр чамайг гэрэлтүүлж, шатааж, унтрааж, урсгах учралууд их байгаа. Тэр үед дурсамжиндаа хүлэгдэхгүй мэдэрч хүлээж авах хэрэгтэй байх. Зоо хадуурч явна кккк: сайхан бичжээ.
сайхан бичиж. гуниад хэрэггүй дээ...
Бас л торгон мэдрэмжтэй бүсгүй шүү.
Бүсгүйчүүд ийм л хулчгар байдаг байхгүй юу !!!. Айдас нь, дурлал, хайр сэтгэлээс нь хүчтэй байна гэж юу байхав. Түр зуурын сэтгэл хөдлөл байна. Удахгүй мартчих байлгүй дээ.
Турьхан : Дурлачаад гэгэлзээд явжийх ч сайхан шүү. Би ч тэгээд дурлаад дурлаад явчдым доо лайтай ккккк ЖиТулга : Давахгүй гэсэн даваагаар гурав байтгуай давдым даа хэхэ Өнөрөө : Хамт байсан бол ингэж бичкүү байсан ч байж магадгүй ээ Epistle : Хааяа гуниглаал гэхдээ сөхөрч унаж ойчоогүй ээ. Сэтгэл санаа баки байгаа Ариус : Тиймээ.Дурсамжаа бүдгэрүүлэн дахин дурлах ч бас сайхан тэ Хэрлэн : Гуниглахгүйг хичээнээ Дамдаа : Баярлалаа. Дурлачихаар мэдрэмж бүр хүчтэй болчихын. Цүки : Алдсан хүний айдас их хүчтэй штээ. Хурдан мартдаг бол сайхан л байна.
Нэрээ мартчиж хэхэхэ
Өөрийгөө уншсан юм шиг санагдчлаа. Нээрээ би хааяа яах гэж учирваа? тэгээгүй бол өдийд бодож шаналкү л байх байсан даа гэж боддог шүү. Гэхдээ түүний надаа үлдээсэн дурсамж болгон надаа хамгийн үнэтэй нандин зүйлс бол мөнөөсөө мөн юм банйа лээ.
Энэ барби намайг биччихсэн байхын
you`re gonna leave me here forever
and i`m gonna be waiting for you forever
you wanna see me here forever
and i`m gonna be waiting for you forever...
гэгээлэг бас хөнгөн гуниг төрчлөө...
Бүгд нэг нэг асуудалтай юм шиг харагдаж байхын. Яахаараа ингэдэг байна аа.
Хагацы хайрт мэээн хагацы
Маргаашын төлөө марты марты хайрт мээн маарты Маргаашын төлөө өнөөдрийг марты би Сараа байнаааа хахах Эхний хэсэг нь хагацы биш Марты юм байна андуурчиж
Хайр сайхаан.
Гоё бичлэг байлаа... шууд хэлэлгүйгээр бага багаар ойлгуулуул болхгүй гэж үү...
Chi ooriigo oilguulaad ter chamaig hamt bj bolohgui bsimu?
Chi ooriigo oilguulaad ter chamtai hamt bj bolohgui bsimu?
дотно санагдчихлаа...би ч гэсэн одоо яг л иймэрхүү байна..
ААААААаааааль дээрийн бичлэг байсан байшд. Чиний блог ээрээторооо болчиж.