Наадам сайхан боллоо л
гэхээс. Би ч угаасаа баяр болжийход сэтгэл нь хөөрхөө ч байсан хүн. Аль болох
өөртөө сайхан байвал барав гэж боддогын. Бага ахынд зусланд манайхан цуглаад
бүтэн ямаа иднэ гээд төлөвлөөд 7.12-нд ир гэжийсэн. Яваад очлоо. Зөндөө олон
хүн иржээ. Ямааг бол нээх зовиургүй идэцгээчжийнэ дөө. Архи пияв бас айраг ууцгаагаал.
Надад мах согтууруулах умдаа аль аль нь сонирхолгүй байлаа. 10-с эхлээд пүүл
болтлоо пияв дарс ууцан болхоор аргагүй биз дээ.
Тэнд очихоосоо өмнө
стадион орж үзмээр санагдаад орсийн. Тэнд үнэндээ бачуурсан. Баяр биш бүр нэг
зовлон шиг санагдсан. Тэгж явжийхдаа нэг цаасан шувуу худалдаж аваад. Энэ
наадмаар надад ганц таалагдсан зүйл нь тэр. Хүмүүс найрлаал би тэнд баахан
бацкаануудтай нийлцэн цаасан шувуу нисгээл. Юун морь, бөх мөх тэрнээс хамаагүй илүү
кайфтай. Тэнгэр , салхи , цаасан шувуу гурваас өөр юуч энэ хорвоо дээр байхгүйм
шиг л тасарчийлаа хэхэ. Яасан ч сайхан өндөрт элин халиал нисээл байдагын цаасан
шувуу чинь. Би гэхдээ тэрийг удирдаад хаашаа ч явуулахгүй дүргүй хүргүүл шууд
утасыг нь богиносгоод татаад унагаана гэхээр аймаар гоё оо хохо.
Тэгсэн би өмдөндөө тэлээ
зүүхээ мартсан байсан чинь шувтраад болдоггүй. Тоохчгүй татчаал хашаан дотор
юмчин гээл гүйгээд байсан. Баахан тэгж гүйж гүйчээл ам цангаад юм уухаар байшин
луу явлаа. Цаасан шувуу руугаа өлийж харсаар байгаад хүзүү хөшчихсөн байсан болхоор
тонгойгоол явжийсан чинь хүмүүс хөхрөлдөөд болдоггүй. Дээшээ харсан чинь арын
айлын 2 давхраас баахан гарууд намайг харцан шоолцон зогсжийдог байна шд.
Үхсэнээ харсын таануус айн
гээд амаараа хэлж чадахгүй ч нүдээрээ хэллээ дээ. Аймаар ичсээн. Гарч цаасан
шувуугаараа тогломоор байдаг нөгөө юмнууд хараад байвал гээд цонхоор хартал
ашгүй алга. Дахиал орчиноос тасарцан бацкаануудад гайхуулаад цаасан шувуугаа майр
өндөрт утсаа эцэст нь тултал сунгаад нисгэжийтэл гайтай хэдэн согтуу юмнууд
дахиад гараад ирцэн шоолоод инээлдээд шүгэлддэг гэжийнэ шт.
Бантаал шувуугаа буулгах
гээд утаснаасаа татжийснаа байхгүй бариулаа алдцан. Цаасан шувуу бүүр өндөрт
хөөрөөл алга болчлоо. Би араас нь хэд харайлгаж хашгираал үлдлээ хөөрхий. Араас
нь сайн яваарай гээд хараад зогсжийтол нэг бацкаан ий аа ий гоё шувуу. Яагаад явуулжийгаан
гээд уйлаад унадын. Шээт гээл араас нь гүйлээ. Өчнөөн гүйгээд яаг муурдагын
даваан дээр 2 хүүхэд нөгөө цаасан шувууг олоод аваад явжийга харагдлаа. Хамт
гүйжийсэн дүү нараа гүйгээрэй гэчихээд өөрөө араас нь алхаж очлоо. Минийх
чинийх гээл булаацалджийснаа намайг хараад ашгүй чимээгүй болоод явааад өгсөөөн.
Тэгээд буцаж очоод
уйланхайг дуугай болгож аргадаад шоолоод байсан тэнэг юмнууд дуугай бай гээд
хэлж хаячаал цаасан шувуугаа ханатлаа ичихгүйгээр нисгэж орой болтол тоглосон
доо. Бүрхэг тэнгэрт ногоон улаан хосолсон барбигийн наадмын цаасан шувуу
дүүлэн нисээл байсан. Таануус харсан биз дээ ккк

13 сэтгэгдэл:
xarsiisht. chi tsaasan shuvuun deeree suutsan nisej baisan. xe xe
ЭЭЭ ТА ОДОО ХАА ЯВСАН ГАЗРАА ИНГЭЖ ХҮҮХЭД ШИГ ААШИЛЖ ЯВХЫМ ХҮН МҮНЭЭС ҮГ МҮГ ХЭЛЭХДЭЭ ЯАСАН ИЧДЭГГҮЙМ ЭРТЭЭД ЯАСАН БАААБЛИЙ НОЙЛ ОРИЙ ГЭЖИЙНЭ ШД ТЭГСЭН НЭГ ЗӨӨГЧ НЬ ГҮЙЖ ИРЭЭЛ УУЧЛААРАЙ НААД НОЙЛ ЧИНЬ АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА ТА ИЙШЭЭ ОРНО УУ ГЭЭЛ ХЭЛЭХИЙН ЗАВДАЛГҮЙ БААБЛИЙ ӨӨДӨӨС НЬ МУУХАЙ ХАРСАНАА ТЭГЭЭД ЮУ ГЭЖ ГЭЖ АВДИЙМ ДААА ХАХАХАХАХАХААХАХА НОЙЛ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХАД ТЭГЭЭД ЮУ ГЭЖ БАЙХДАА ЯАХУУ ДЭЭ
Шоолж байхдаа танигдчихаагүй л юм байна даг
Өмд нь шувтраад байдаг хэсэг нь төсөөлхөд күүл юмаа. Баяр хүргий ганц гайгү наадамласан нь чиен байна
би нисгэж үзмээр байнаа , яджаахад би салют ч буудуулж үзээгүй...
кк. зугаатай л баяраа өнгөрүүлсэн байна шд
Ккк наад чинь гоёийм байна ш дээ. Нээрээ энэ жилийн ёслолын буудлага надад үнэхээр таалагдсан эхнээс нь дуустал үзсэн.
Араас нь залж болдог цаасан шувуу байдагшд Завтай болоод салхитайсан бол бүгдэд чинь үзүүлэхсэн дээ Хоёр утастай нэгийг нь татаад баруун тийш нөгөөг нь татаад зүүн тийш явна шүү дээ үнэн кайфтай
Гоёийн.
цагийн жамыг тодруулсым бид дээ юу муухай вэ ? үл мэдэх муухай. юу сайхан бэ ? саруул ухаан сайхан гээд л
XaPXyH : Дельтаплантай андуураадийна уу кккк Блогын эзэн : Би ийм л хүн шдээ. Тэднүүс засвартай гээд жижкэн ч хамаагүй цаасан дээр бичээд хаалгыг нь түшүүлээд тавьчаагүй байжийн холоос гүйж ирж наадах чинь ажилахгүй байгаашд нтр гэж орилоодийсан. Далдыг хардаг биш тэгээд л тэгсэн дээ. Хасар: Чамайг тэнд байсан бол -Өөе тэр сахалтай рокдуу залуу нь нааширдаа гэжийгаад чамайг хүрээд ирхээр чинь -За сайхан нааджийна уу нтр гэж бантах байсан биз хахаха Мэс : Баярлалаа. Харин бусад нь дандаа тас хар юм бичсэн байна шдээ Маяа : Өө амархан шдээ. Цаасан шувуугаа худалдаж аваад л салхи гайгүй салхилдаг задгай том талбайд очоол нисгээд үзчих. Толгой сайхан амарна даа харинч нэг. SpySec : Харин тиймээ. Мах идэж айраг уудгүй монголоо алдаж байгаагаараа дуудуудсан даанч ЖиТулга : Тхх салют саак байсоон. НЦоом : Чи дараа тэр цаасан шувууныхаа зургыг оруулаач плийз. Антидот : Тхх. Мэп : Өө тэгсэн тэгсэн. Орчлонгоос тасрах нэг шинэ арга сурсан хэхэ.
гоёийн, нисгэж үзнээ ер нь
tsaasn shuvuu ch dajgui ym b/a le sho