Алимны мод /өгүүллэг/

Эрт урьдын цагт биш юм гэнээ. Одоогоос нээх эртчгүй оройчгүй тэр нэгэн цагт хотын захын буйдхан цэцэрлэгт алимны мод амьдран, урган суудаг байжээ. Түүний сүүдэрт нь цэнхэр өнгөтэй нэгэн сандал байдаг байлаа. Тэр сандал дээр нь залуу хосууд болзон уулзаж, өвгөд эмгэд халуун өдөр сэрүүцэн суудаг ажээ. 

Мод бусдын бодлыг унших чадвартай бөгөөд ялангуяа сайхан мөрөөлдөлүүдийг нь уншин суух бүүр ч дуртай. Жил өнгөрөх тусам мод бүдүүрч хөгширөн түүнээс ургах үр жимс нь багасч байлаа. Мод үүнд сэтгэл огт зовж байсангүй. Хүмүүс түүний үр жимсийг авах гэсэндээ бус цэнхэр сандал дээр нь суугаад салхинд сэрчигнэх навчсынх нь чимээг сонсон мөрөөдөлдөө умбахаар ирдэг гэдгийг тэр мэддэг байлаа.

Эртчгүй оройчгүй тэр нэгэн жил алимны модонд ганцхан ширхэг үр жимс ургаж гэнэ. Намрын нар дулаахан илч гэрлээрээ тэтгэн ивээж улаахан жимс хөгширч байгаа модонд чимэг болон туяаранхан бөнжигнөнө. Хүмүүс модны доорхи сандалд суунгаа улаахан алимыг харан сэтгэл нь баясан үргэлж сайн сайханыг хүссэн мөрөөдөхөд мод:

-Цорын ганц үр жимсхэн минь аль болох удаан ээжий болсон модноосоо бүү унаж холдоорой хэмээн гуйж байлаа. Налгар сайхан намрын нэгэн орой модны доорхи сандалд нэгэн бүсгүй ирж суулаа. Бүсгүй улаахан алимыг хараад ихэд баясан хайрт залуугаа бэрх холын албанаас ирж байгаа тухай мөрөөдөн бодож, бодолдоо уусан инээмсэглэн суулаа.

Дараахан нь бас нэгэн залуу ирж бүсгүйн хажууд суулаа. Тэр залуу алимыг анзаарч хараагүй ч мөрөөдөлдөө умбан харц нь гэрэлтсэн бүсгүйг харан санааширч танилцая гэвэл зөвшөөрөх болов уу яах бол гэж бодож гэнэ. Хэрвээ зөвшөөрвөл хамтдаа энд хэсэг суугаад дараа нь гэрт нь хүргэж өгнө гэх мэтчлэн мөрөөдөл хөврүүлэн бодож эхлэлээ.

Удаачгүй байтал нэгэн ачаа дагуулсан настан залуугын хажууд ирж сандал дээр амьсгагаа даран түр амран суулаа. Модыг харангаа чи бид хоёр ч адилхан өтлөж байна  гэж бодонгоо улаахан алимыг хараад залуу насаа санагалзан шүүрс алдлаа. Ач хүү нь гэнэт:

-Эмээ, эмээ тэр яасан гоё улаан алим бэ? Би авч болох уу гэхэд настан

-Хэрэггүй ээ хүү минь. Газарт өөрөө тасран унатлаа ингээд модондоо өнгө нэмээд байж байг гэхэд хүү урамгүйхэн толгой дохиод цэцэрлэгийн гүн рүү гүйн одлоо. Мод баяртай байлаа. Хүмүүс түүний хүслыг ойлгож бас ямар сайхан зүйлсийг мөрөөдөн, бодон суугаад нь.

Тэгтэл нэгэн халамцуу этгээд хармаандаа гараа хийчихсэн амандаа дуу аялан модны хажуугаар алхангаа сандал дээр суугаа бүсгүй , залуу настан гуравыг хэнэггүйхэн харсанаа явж байсан зүгээ гэнэт өөрчлөн ирж бүсгүй залуу хоёрын дунд хөлөө ачин суулаа. Халамцуу залуу бүсгүйн араар гараа оруулан тэврэх гэж оролдоход бүсгүй цочин амтат мөрөөдлөөсөө салж ядан огло харайн боссоноо яваад өглөө. Мөрөөдөн суусан залуу хархүү  бүсгүйг явчихыг нь харамсангүй харсанаа босч бүсгүйн явсан зүгийн эсрэг зүгт алхалан одлоо.

Халамцуу этгээд настанг гашуун утаагаар утан тамхи татаж эхлэхэд тэр ачаа дуудсанаа  шуудхан яваад өглөө. Халамцуу этгээд бусдыг үргээн зайлуулчхаад цэнхэр сандал дээр эзэн нь мэт таахалзан суухдаа улаахан алимыг олоод харчихав. Мод навчисаараа нуухыг оролдсон ч бүтсэнгүй. Алим үнэхээр амттай шүүслэг харагдан ам нь ч цангах шиг. Сандал дээр гаран зогсоод алимыг таслахаар гараа сунгахад нь мод эцсийн аргаа хэрэглэн түүний чихэнд:

-Өтөлсөн мод миний үр жимсийг минь бүү таслаач. Ганц хазам жимсны төлөө бусдын сайхан мөрөөлдөлийн эх ундрагыг бүү таслаач хэмээн шивнэхэд халамцуу этгээд:

-Хцсс. Юун мөрөөдөл, юун булаг. Идүүлэх гэж л энэ жимс чинь ургадаг юм байгаа биз дээ хэмээгээд алимыг таслан авч шир шир хийтэл хазаж идчихээд голыг нь шидчихэв. Мод маш ихээр шаналав. Тэр өдрөөс хойш өнгө зүс алдан хатан хорчийж навчсаа цаг нь болоогүй байхад гөвж нүцгэрчээ. Цэнхэр сандал дээр суухаар хүмүүсч ирхээ байлаа.

Удалгүй өвөл боллоо.Дараа нь хүсэн хүлээсэн хавар ирж хүмүүс алимны модны сүүдэрт суун амтат мөрөөлдөлд умбахыг хүсэн ирэхэд мод бүүр хатан хувхайрсан байлаа. Хичнээн услаж тордоод ч тэр сэргэсэнгүй. Цэнхэр сандал эзгүйрч зэвэнд идэгдэв. Нэгэн өдөр хатсан мод цэнхэр сандал хоёрыг хүмүүс цэцэрлэгээс зайлуулан оронд нь хэнд ч хэрэггүй уйтгартай нэгэн хөшөө авчирч тавьжээ.

Олон жилийн дараа нэгэн залуу тэр цэцэрлэгээр алхангаа бага байхдаа харсан ганц ширхэг улаахан алимтай модыг хайж байлаа. Хэрвээ тэр модыг олчихвол хөгжилтэй бага насных нь сайхан дурсамжууд , гэнэн гэгээхэн мөрөөдлүүд нь эргэн ирэх юм шиг түүнд санагдана. Тэр олсонгүй .Өдөржин цэнхэр сандал , алимны модоо хайгаад тэсэлгүй цэцэрлэгт алхах нэгэн хүнээс асуутал

-Дээр үед нэг мод байсаан. Өтлөөд хатаад үхсэн. Тэгээд тэрийг зайлуулж оронд нь энэ хөшөөг байрлуулсан юм гэхэд залуугын сэтгэл өвдөн гуниг төрлөө. Хүмүүст аз жаргал баяр баясал өгдөг тэр модыг энэ уйтгартай хүрэл хөшөө орлоно гэж үү дээ. Энд яг урьдынх шиг алимны сагалгар мод тариад хажууд нь яг урьдынх шиг цэнхэр сандал хийх болно хэмээн тэр өөртөө амлалаа.

edited by barbie

21 сэтгэгдэл:

null
МЭС (зочин)

Энэ амалжаагаа залуу нь би. Намайг үнэн сайхнаар гаргаж өгсөн баарбийдаа Миний бие Баярлалаа гэе Эв эе

turihan (зочин)

сайхан өгүүлэг байна

Оранж

Амьд байгалиа хайрла гэсэн үг мөн үү? За юутай ч уншчлаа.

barbie (зочин)

Мэс-Жүгээрээ. Хэл ам нь гүйцэгдэхгүй болхоос биш чи уул их сайн хүн юм байгаам хэхэ, Турьхан-Баярлалаа. Урамшаад дахин дахин бичээд унанаа хэхэхэ. Давка-Чи минь завтай болхоороо дахиад сайн уншаарай за. Олон юм хэлхийг хүссэн юмаа энэ өгүүлэгээрээ хэхэ.

maya (зочин)

мод хэрвээ хүн байсан бол...тэгээд тэр хүн жимсийг нь таслаагүй бол...гээл ямар олон бодол болгохоор өгүүллэг вэ хэхэ.гоё юмаа

Хэрлэн (зочин)

архи тамхи амьдралын дайсааан гэжжж...

BLOGNII EJEN (зочин)

YAAA HUUHELDEI MINI YU BIJJIHJIH CHINI ENEV DEE AIN ODOO NOMOO GARGA GARGA GSS HEHE GOY YUM BNA

barbie (зочин)

Маяа , Хэрлэн , БЛОГЫН ЭЗЭН: Тэвчээр гарган сонирхон уншсанд баярлалаа. Дэндүү урт болчихлоо хүмүүс уншихгүй байх гэж бодсон шд ккк

AntiDotE (зочин)

Түмэн өнгийн бодол сэтгэлд минь эргэлдэж байлаа. Урсан өнгөрөх цагийн хэлхээсэнд учирсан, танилцсан, нөхөрлөсөн, дайсагнасан бүгдийг санаж, хүний сэтгэлийн гэгээхэн сайхан, ариухан талууд нь сэтгэлд урган бодогдож байна. Сайхан болжээ. Санаагаа дажжж илэрхийлж :).

daldaak (зочин)

mash ih taalagdlaa. SAIN UGUULLEG BOLJEE. DAHIAD BICHEEREI

Зочин

тэгээд амлалтааа биелүүлсиймуу аягүй бол сонгуульд өрсөлджийсөн баагий байх л даа одоо мод ч байхгүй цэнхэр сандлага ч байхгүй бэз хаха

barbie (зочин)

Далдаак: Урам өгсөнд баярлалаа. Зөндөөг бичнээ хэхэ. Зочин : Нүдээ том нээгээд амьдралын сайн сайханыг хар даа.

Зочин

харах цагтаа хардагаа хө хаяа нэг харахаас дандаа хараад байж болкушд Алтарнатив Отгоогийн дууг санажийнуу зарамдаа л Зарамдаа л хайртай гэдгээ шивнэ энэ тэр гээл тэр шиг байхгүй юу даа Амьдралд сайн сайхан байна муу муухай байна аль нэгийг нь ялгаж харж гомдоогоод яахуу муу муухайг харж мэдэрч болгоомжилж сургамж авийшд бас лайтай бичсэнүү тэгдэг хог байгаамаа хахаха

Зочин

хүш анзаараад байсан чинь таны блогийн загвар энэ чинь бишдаа гэдэг хүнийхтэй ижилийн байш хөөрхөн загвар байна шоо

Зочин

оо та бичсиймуу тэгүүл үнээр гоё болжээ би зүгээр хуулан бичлэг гэж бодсий болжийшүү гээд урам өгчхөөс үнэн шүү хөөрхөн болжаа

SpySec (зочин)

сайхан өгүүллэг байна

barbie (зочин)

Зочингууд : Баярлалаа. Нэр усаа бичмээр юм даа. Зочин нэрний цаанаас сургааль айлдаад байхаар сонин санагджийна. SpySec: Талархжийнаа.

secretwish (зочин)

уншжаахад хамаг биений шар үс босоод байхын хэхэ, энэ их олон юм өгүүлээд сэтгэл хөдөлгөөд байгаагийнх байхдаа

ntsoom (зочин)

Надад хэзээ ч эргэж ирхээ байсан олон сайхан хүмүүсийг санагдуул чихлаа. Болдогсон бол цаг хугацааг буцаагаад өвөө эмээ хайртай ахтайгаа уулзахсан. TNX барби гоё бичжээ.

SUNshine (зочин)

Үнэхээр гое бичжээ

hun (зочин)

goe bichjee.gehdee ter huiten hoshoog chin haraad kaif avdag humuus bgaa ch yum biluu.uur buhimdal oshoo horsoloo tailahad harinch tohiromjtoi.ter hoshoo bj l baigdee hoorhii.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)