Өчигдөр орсон ширүүн бороо ёо нээрээ аймаар тэ.
Гэртээ ганцаараа байсаныг ч хэлэх үү тэнгэр дугарах бүрт л цочиж бондгосхийсээр
сүүлдээ бүр залхаад цонхоо хаалаа. Тэгсийм байж тэнгэр дуугарах бүрт дуртай
дургүй нэг халти бондогсхийгээл байжийлаа. Утас дугарлаа. Хэн залгасаныг нь
хартал арван жилийн ангийн охины дугаар гаржийна. Аймаар чанга дуугаар хашгирч
ирээл
- За ангийн охиноор юу айнаа гээл
аальгүйтээл ярьсан чинь урдаас нэг л танил инээд хи хи хи гэсэнээ.
- Тайван сайхандаа чи ирэхгүй байсым уу?
гэжийнэ. Би аймаар сандраал ямар нэг юмнаас хоцорчиж гээл
- Хэзээ, хаана, юу, хэнүүс гээл орилсон
чинь
- Түрүүн мэссэнжэрээр хуралдаад
уулзахаар болсон шдээ гэнэ үү
Би бодлоо за эндүүс чинь намайг хүний тооноос хасчиж. Энэ
хүн тэр яриаг нь мэдэлгүй над руу залгаж бусдыгаа алжийгаан байна л гэж бодоод
- Тийм үү хэн цуглуулсын таануусыг гэж
хэлж байтал дотор гэнэт мэлс хийтэл блогчид уулзана гэж байсан санаанд орлоо. Танил
инээдний эзнийг танилаа шд. Аймаар сайхан бантжийгаам даа хөөрхий.
- Ёстой уучлаарай би андуурч. Яг одоо
бол би гэртээ шалаа угаагаад байжийна л даа нтр гээл хамаг байдагаа тоочлоо.
Хамар дээр юу юугүй хөлс бурзайгаал хэсэг гацсаан хаха.
Ярьж дуусчаал хэсэг сууж би ер нь яачаад байгаан бол гэж бодлоо шд. Ернол
би сүүлийн үед блогтоо бичлэг бичих битгий хэл блог уншиж бараг л амжихгүй байгаа доо.
Ажилд дарагдаад. Тэгээд нас яваад байна гэх нь ч хаашаа юм. Орж гараал байдаг
болцон байна лээ.
Урьд шөнө тэгсэн чинь хажуу айл ханаа өрөмдөөд
унтуулдгүйм даа. 10 10-н минутын зайтай дрийн дрийн гээл. Яаг сайхан
зүүрмэглээл иржийтэл өрөмдөөд эхлэхийн. Балиар дуунд нь би цочиж сэрээд
л. Сүүлдээ үсэрч босоод шортоо шүүрч авч өмсөөд гарж хэрүүл хийхгэсэн чинь найз
залуу намайг болио ингэсгээд зүгээр болохиз нтр гэж тайвшируулаад унтуулсын.
Тэгсэнээ харин сая чи зүүдэндээ босч харайдгаа болиорой гэж бичхийн. Би одоо
яанам бээ.
Саяхан нэг өдөр пиав уумаар санагдаад энд тэнд орох гэж
төвөг зүгээр гээд гэртээ авч очоод уусын нэг найзтайгаа. Пиавандаа нам
цохигдоод зүүдлэж мүүдлэхгүй сайхан унтаал даа. Нилээн муудсымаа. Дуусхаар халуураад
дахиж нэмж авч ууж нтр. Цонхны тавцан
дээр суун чалчингаа хэдэн пиавыг урамтай сайхан цааш нь харууллаа.Маргааш нь
ажил дээрээ суужийтал найз бичжийнэ:
- Чи өчигдөр унтахжийснаа гувцаа өмсөөд
гарч явна гээд байсан. Яг гарахжийхад чинь би чамайг татаж оруулаад хаалгыг
чинь түгжээд унтуулсан гэж авдын.
Өө шээт шээт би ч одоо бүүр пиав ч зүгээр ууж чадахаа байж. Гарж явдаг нь ч юув дээ. Арайчиг дээ гээл нүүрээ үрчийлгээд толгойгоо базлаад санахыг оролдлоо. Хамгийн сүүлд орондоо ороод зурагтаа унтраагаал тэгээд нам унтсан бичлэг л дахин дахин уншигдана.
Ёооё нээрээ өөртөө ч итгэх
арга алга даа энэ хорвоод чинь гэж мэгээл аймаар шаналцан суужийсан чинь найз
надаар наадсан байгаам даа. Юу намайг унтсаныг ч мэдээгүй түрүүлээд унтцан байжийж өө харин
аймаар уран сайхны халилтай юм ярьж нтр.
Бас нэг юм байнаа. Би одоо дандаа болохгүй бүтэхгүй юм
бичдэг хүн л дээ. Тэгсэн намайг нэг л сайхан сээгсий тач ээмэгтэй гэж хүмсүүд
боддог бололтой. Андуураад байнаа андуураад байна. Би чинь болбоос хүнд гэм
хоргүй , хорхой ч алж үзээгүй ,төлөв даруухан, гэнэн цайлган /хаха энэ сүүлийнх арай худлаа
болчлоо шүү/ ээмэгтэй шүү дээ.
Зөвлөгөө: Дуу
цахилгаантай бороо орж байхад гадуур явмаар санагдуул пүүз өмсөж байгаарай.
Таануус аянганд цохиуллаа гэхэд таны биенд орсон цахилгааны гүйдэл пүүзний чинь
резин уланд ойгоод биенээс чинь буцаад гараад явчдаг гэсэн шүү

19 сэтгэгдэл:
хэ хэ тэнэгтэл байхдаа яахав дээ. пүүзтэй явж байгаад аянганд цохиулбал зүгээр гэж үү?
би бас өнөөдөр гэрт хүн ирнэ гээд өчдөр эрт хариад гэрээ цэвэрлэжийсэн чинь харин бидүүс уулзжийна гээд мсж ирээдийсэн...яаж юм хумаа цэвэрлэжийсэн хүн чинь гарч гүйхэв дээ ккк
Одоо тээд пүүз байхгүй нь яах болжийнаа айн? Жич: вийз үнэгүй гаргана :Р
Knockont:Зүгээр гэсэн шд Давка минь өнөөдөр тэгүүл 2-лаа гардаг өдөр юм байна. Тааралдий шүү кк Эрка: Би Бороог гуйчлаа шт. Эртхэн хэлэхгүй хи хи
хаха жижкээн хэмжээний хөөрхөн зохиол шиг болцон бна шт
Чиний ертенц өвөрмөц юмаа
нээрээ уулзий өнөөдр тэхүү? дэмжсэн хүнүүс зөндөө байна шт......
Жакуза: Баярлалаа Тод~Гардаг~Улаан~Харандаа: Тийм гэж үү ккк Давка: Өчдөрийн орсон газарт нь орох уу айн?
дэх барби өчигдөрийн газартаа шүү. Тэр аймар борооноор чинь бидүүс тэнд майр армаанчиг суужийлаашдээ
Өчигдөр би ширүүн бороноор чинь аянга яаж цахилхыг хөндлөнгөөд харж суулаа шд гоё л юм байна лээ.Блог дизайн мизайн бол лайтай л байна
Жакуза: Баярлалаа Тод~Гардаг~Улаан~Харандаа: Тийм гэж үү ккк Давка: Өчдөрийн орсон газарт нь орох уу айн?
Бороо: Ойлголоо. Хайко: Өнөөдөр нахиниз дэ ккк
ккк муухай андуурсы шүү тэ. тануус нээрээ намайг дуудахаар гарч иркүн байж.
Лофлоф тээл өнөөдөр дууджийна штээ. Ир л дээ....
зөвөлгөөг чинь даглаа шүү!
Ineedtei yum. Tsahilgaand tsohiulchihsan yum bish bizdee.
хэхэхэхэхэхэхэ
za medku tsus gj bi lav baabliig anh haranguutaa bie barij jadalgui yasan hoorhon amitan be geeeel tevreed avsan dag chotgor gj odoo ch tegeed epistle freedom ene ter geel saihan saihan amitdiig harsaaraaan bgaad bie barij suraad bna shd gsn hahah zaza ene jaahan lsb yum boljloo
Би чамайг янзын сайхан сээкси тач эмэгтэй л гэж боддог байсан шүү. :(