Гуниг
намайг орхин явсанаас хойш
Нулимас
ширгэж аз жаргалд живэв
Өдөр
бүр гэрэл гэгээг мэдэрч
Өнгө
өнгөөр амьдрал минь туяарна
Гэтэл
. . .
Гэнэ
гэнэхэн гунигыг би санагалзан
Гиюүрэн
суудаг боллоо
Өнгөнөөс
залхан нүд эрээлжлэв
Гэрлээс гялбан харанхуйг бараадана
Яагаад
. . .
Хүссэн
бүхэн хүзүүгээр татахын цагт
Хүлээсэн
мөрөөдөл биелэх тэр мөчид
Амьдрал
утгагүй санагдаж
Аз
жаргал гээч үнэ цэнээ алддаг юм байна
Харин
. . .
Гуниг
эргэн ирэхэд би баярлав
Ганцаардан
өвдөгөө тэврэн суув
Урсах
нулимсаа сул асган
Уртаар
санаа алдахад гуниг намайг бүчив
Бага байхдаа "Давс" гэдэг нэртэй нэг үлгэр уншиж байж билээ. Тэр үлгэр 3-н охинтой хааны тухай.
Хаан нэг өдөр охидоосоо хэн нь надад хамгийн их хайртайг нь мэдье гэж бодоод
ингэж асуужээ.
-Та гурав надад яг
ямар хайртайгаа хэлээч гэж. Том охин нь:
-Би таньдаа яг зөгийн бал
шиг хайртай гэж гэнэ. Дунд охин нь харин:
-Би таньдаа чихэр шиг
хайртай гэж гэнэ. Харин бага охин нь хэсэг бодсоноо:
-Би таньдаа давс шиг
хайртай гэж хэлж. Хаан бага охиныхоо хэлсэнийг сонсоод уурлан ордоноосоо
хөөдөг.
Хэдэн жилийн дараа хөөгдсөн охин нь /үлгэр учраас/ өөр нэг улсын хаан
хүүтэй гэрлэхээр болж хуримандаа хаан аавыгаа урьж авчираад дан зөгийн бал,
чихрээр амталсан хоолоор дайлдаг. Аав аймаар гэмшин нтр.
Амьдрал хэрвээ хоол байсан
бол давс нь гуниг байх гэж би бодлоол доо. Надад жаахан давс хэрэг болоод
байх шиг байна. Хөнгөхөөн гуниг санаашрал байхгүй болсоноор би зарим сайхан
мэдрэмжүүдээ алдаад ч байгаам шиг.Сэтгэл баярлаж хөөрч, догдолж дэнсэлж
хааяахан гуниглаж байхгүй бол амьдрал уйтгартай санагдаж эхлэх нь байна.

35 сэтгэгдэл:
надаа 5 грамм давс, 5 грамм зөгийн бал, 5 грамм чихэр өгөөч...
Ямар их аз жаргал вэ? гэе даа.
Бас гоё бичжээ гэе даа
Ицми: Май аваарай. Яг 5,5-н грамм байгаа шүү ккк
Мэс: Баярлалаа
Давсгүй хоол амтгүй байдаг даа тэ?
Давс хэрэгтэй хэрэгтэй. Зөгийн бал муухай нялуун, чихэр шүдний өвчин, тэхээр давс бол найс эд байнаа даа. Үлдүүл надаа жаахан давс л өгчих.
Давсаа гээж Өөрөө өөртөө утга учир, Өнгөнд ууссан давс хужир гэж өөрийгөө тодорхойлох юм байна шд тэхээр чамд давс хэрэгтэй давс хэн бэ гэхээр би байгаад байдаг
нээрээ хэрэв зовлон байхгүй байсан бол бид аз жартай байгаа гэдгээ ч мэдэхгүй явах байсандаа. Бидний бас зовлон хүчтэй тэвчээртэй ухантай болгодог юм шигээ тэ?
Давка: Тхх. Амнаас уначих гээд. Дрийм: Аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав. Май 5-н грамм давс ав даа :). 1st: Давсаа гэж ккк. Хайко: Хэлээд юухэв. Би бол байнга зовжийвол таарсан хүн юм байна хэхэ.
Meedku, heleh ch ug alga. Bichne gej neeree bichih yumaa chi...
гэгээг мэдрэхийн тулд харанхуйг ч бас мэддэг байх хэрэгтэй болов уу да сайн муу нийлж байж л сая кострул дүүрнээ гэж
юу л байна давс байна ав ав
Шорвог Баарби
My Notes: Надад ч бас хэлэх үг алга ккк. Меп: Харанхуй гэдэг чинь минийхээр давс шдээ. Эрка : Чамаас аваад бусдад тараанаа. Хаха юу биччивээ. Арслантай авдар: Хужирссан Баарби гээч хэхэхэ
Тэр нээрээ үнэн шүү. Гэхдээ бүх юм ок байхаар далд ухамсар угаасаа муу юм шүглээд эхэлдэг юм байна лээ. 2лаа яааг адилхан наассссннн.
Яг л Анна Каренина, Мадам Бовари шиг л байгааз дээ, ккк. Бүсгүй хөөн гэж.
сайхан бичжээ
Pearle Deppsu: Магадгүй энэ давсархдаг зан чанар эмэгтэй хүмүүст бүгдэд нь байдаг болов уу. Ямартаа ч чамд, бас сэтгэгдэл үлдээсэн хүмүүст лав байдын байна ккк. Дамдаа : Харин тиймээ. Сонин хүмүүс юмаа бид чинь. Sunshine: Баярлалаа
Хэ хэ. Давс нь ихэдэж чихэрлэг амт нь байхгүй бол яахсан билээ.
давсгүй бол шөл нь түүхий л болно доо тэй
Gtulga: Орц найрлагыг нь тааруулан хэрэглэнээ. Гэтрүүлэхгүй ээ ккк
Barro : Тхх
гоё бичлэг болжээ. уншихад хөнгөхөн мэт боловч намайг их гүн бодолд орууллаа. Жаргалыг хүсэх мэт боловч жаргалаас зугатаад л, зовлонгоос зугатах мэт боловч зовлонг үгүйлээд л...
давстай зайрмаг би ч дуртай чи ч дуртай гээл хэхэхэхэ
Гоё бичжээ. Блогруу орох болгонд ядаж нэг өөрийн зохиосон шүлэг байх юмаа. Блогчидыг ажаад байхнээ сайн яруу найрагчид бололтой би одоо яана kkk
Йодтой давс хэрэглэж байгаарай гсн хэ хэ
hi chinii blogiig bainga unshdag ch anh udaa setgegdelee bichij baina.Yagaad bichij baina geheer chamaig jaahan zemelmeer baina. Uchir ni chi ih zalhuuraad baga ym taviad baina shuu. Bichleg chin ih hoorhon, zugaatai bas amidrald ih oirhon baidag bolohoor bainga orj shine ym yu baina gej hardag. suuliin uyd barag ym bicheegui baihaar chin oo geed l garahaas oor argagui baina hehe. chamd amjilt husii. Baingiin unshigch JS.
SpySec: Нээх их юм битий бод л доо. Бодоод бодоод бодолд эцэс төгсгөл гэж байх биш. Санасаар:Давстай зайрмаг стоо идэж үзээгүйн байна. Харин давстай чихэр идэж үзсээн. Шал балиар амттайн байна лээ. SJoker: Шүлэглэх чинь амархаан. Үргэлжлүүлж бичсэнээ тасдаад тасдаад мөр болгоол гсн үү. Тоглосий шүү. Хааяа онгод хүчтэй орхоор шүлгэлмэр аядцан байдын. Үнэн сонион гэж... ХарХун: Тэгнээ. JS: Хүндэт ЖС таны бичсэн сэтгэгдэлийг уншаад би өөрийгөө хэн болсоноо гэнэт мэдэрлээ. Үүнээс хойш түүнээс цааш шоудахаа багасгаад бичхээ ихэсгэхээ амлаж байна. Миний блогт үргэлж зочилдогт чинь маш их талархаж байна.Таны хатуу хэрнээ үнэн үгтэй шүүмжлэл миний нүдийг нээлээ :). Хүндэтгэн ёсолсон Барбиевна Барбиевич
bi chiher avii l do
HUURHUN HUURHUN YUM BICHDEG UGZUG SHUU
хөөрхөр шүлэг байна аа.... бас санал нэг байна шүүү....
надад бол шалтгаантай л давс хэрэгтэй байна дааа
Барбиевна Барбиевич та тийм жаргалтай байгаа гэж үү? Эсвэл ялгаж салгахгүй байгаа хэрэг үү?
харин би бол одоохондоо ямар ч давсыг хүскү байна аа. хэтэрхий удаан давсаар амьдарсан болхоор одоо нэлэээд их зөгийн бал, чихэр 2 хэрэгтэй байна. ккккк ернол тэгээд зөвхөн зөгийн бал чихэр 2 гэсэн хэхэхэхэхэ