Сүүлийн үед би нэг бичлэг бичээл эхэлдэг байхгүй юу. Тэгсэн тэрийгээ дөнгөж эхэлжийснээ ноороглох нийтлэх гэдэг хоёр товчоо андуураал ганцхан өгүүлбэртэй бичлэг оруулаад наачхын. Сандраал нөгөөхөө шууд устгаад тэгээд тэр бичлэг гомбоорчийгоом доо хөөрхий. Хамаг бичих хүсэл алга болчдийн байна. Хоёр ч удаа тэгж мангартлаа шт.
Энэ тархи толгой нэг л бишээ. Амралт хэрэгтэй байгаам болов уу. Даанч эрт амраад хөдөө явцан . Одоо бол ажиллаад байхаас өөр замгүй . Амруул эхний хэдэн өдөр нь дүнхүүртлээ унтана. Дараа нь цүнхээ үүрээд нэг амралт сувилалын газар луу гарч өгнө. Тийм газар ч удаан тэсэхгүй л дээ. За бүүр удлаа гэхэд долоо хоног л болох байх.
Баахан амраад эрч хүч ханхалуулж амралтнаас ирээд хүмүүсийг өдөөн гатгаж шөвөгдсөөр хэд хоног ууж идэн гадуур зугаална. Уулзах юмсан гээд үглээд байдаг бүх найзуудтайгаа уулзана. Надаас захиа нэхээд байдаг хүмүүст байя аа гэтэл нь урт урт захиа бичнэ. Бас тэгээд манайд очьё гээд үглээд дарамтлаад байгаа хүмүүсийг гэртээ аваачих гэдсийг нь хагартал хоол ундаар шахаад хаячих юмсан.
Амарчийгаа хүмүүс надад онгироол тэнд энд явжийна, эсүүл нь ажлын өдөр үд өнгөржийхөд сая л сэрлээ нтр гэж мэссээж бичээд. Ёоо бүр атаархаад бачууржийна. Боож үххээ шахжийна шт.
Ээж аавынхаа газар дээр нь нэг очих юмсан. Арван жил өнгөрчээ. Одоо яг хаахна байсаныг нь санахгүйм. Хэдэн өдөр хайх юм болох байх. Нээх том хүн болцон гэж өөрийгөө бодоод байгаа ч очсоноо хушуугаа унжуулаад амьдрал чинь яасан хэцүүн бэ нтр гэж уйлж муйлж новширох байхдаа.
Амралт дуусахын алдад юм юмнаас залхцан баагий гэртээ ном тэврээд хэсэг хэвтэнэ тэгсэнээ хүнтэй утсаар ярьжийхдаа
-Уйдаад байнаа хурдхан ажилдаа орхиймсон гэж мэгээл хахаха. Удаачгүй нэг өдөр маргааш ажилдаа орно гэцэн гадуур үсчин гоо сайханаар эргэлдэж өнгө зүсээ тордцон догдолцон гүйжийнэ даа нээрээ. Дараа жилийн амралт ч хол байна даа . Мөрөөдөөл суужийхаас даа.

28 сэтгэгдэл:
өнгөрсөн хагасайнд аавынхаа газар очоод. би ч жилд нэг удаа оччоол байдым л даа. тэгсэн хэрнээ л бас тордох хэрэг гардын шүү
Ээжийнхээ газар дээр 10-н жилийн дараа очоорой гээд байсан. Нэг мэдсэн очих хугацаа болцон байна.Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөөд байхым даа гэж. Харин эхлээд очиж үзээд юу хэрэгтэйг нь мэдчээд тордож янзалахгүй бол.
Яасан гоёийн амраад...... Би бол амарч үзээчгүй амарчаа хүнүүст атаархаал шүлсээ залгиал явжийна да....... намайг амраахгүйм байна ааааа яалтай ч билээ..
би өвөл амралтаа авчихсан чинь одоо хурдан өвөл болоосой гээл суужийна. Амармаарийна
Амарвал амжуулах ажил их байна даа. Нээх бороотой ажлын өдөр гэрийнхээ цонхоор харж, гиеүүрч зогсхиймсон гэссс.
Тэгээл хөдөө явхаар шөнө нь залуучууд унь тоолж сандаргаал гээч.
Эрүлл явбал улсын наадам үзнэ ээ гэж. Гол нь эрүүл саруул л байх хэрэгтэй дээ. Тэгвэл мөн ч олон амралт үзнэ дээ.
Хэлээд яахав. Дараа жилийн амралт хүртэл хол байна даа.
Давка би амраагүй ээ. Мөрөөджийнө шдээ хэхэ. Саншайн, Антидоте,Витнесс: Ямар нэгэн арга сэтгээд хэдүүлээ амрыл даа. Сторми: Амрахгүй бол ядраад өвдөх гээд байна. Надад амралт олгуулаад өгөөч. Тэвэг: Хөдөө уньнаас гадна өөр зөндөө л юм болсын шдээ.
Нэг сайхан Монгол нутгаараа зугаалах юмсан. Зоослог бөгөөд завтайсан бол ....
Би бол ажлын 48 хоног амарч байна дүхүү гайхуулчий яадийн
хувиараа ажил хийж байгаа хүн хүссэн үедээ амраад хүссэн үедээ ажиллах юм даа. Даанч өөрийн гэж бодохоор амрахаасаа илүү ажилмаар л санагдаад байх юм. Болдогсон бол бүтэн сайнд ч ажил дээрээ очмоор даанч гэрийнхэн маань хэцүүдэнэ л дээ
SJoker: Сайхан зугаалах ч сайхан шүү. Би Баян-Өлгий , Хөвсгөл 2-луу явчуул бараг л болчихгээд байгаа. Тэгчээд дараа нь гадгаад руу гссс. Хасар: Чи одоо уйджийгааш дээ. Ийм удаан амрахым чинь амралтын мөнгө чинь дуусаад сүүлийн өдрүүдэд нь миарна зао ккк Spysec: Ажилмаар байгаа бол ажиллах л хэрэгтэй шдээ. Хувийн юмтай болчуул бүгд л амрах хүсэлгүй болохиз дээ тэ
Амралын мөнгө ажлын 48аар бодогдоно дүхүү хэхэхэхэ Даанч дуусцан л даа ккк
Би аль зургаан сард амарчихсан чинь балай байна аа. Уг нь ч 3 долоо хоног утсаа салгаад амарчийна гээд алга болчихсон, сайхан л байсан. Муу хөгшин аав ээж хоёр дээрээ л очиж хонинд явж, үнээг нь сааж, үхрийн баасыг нь хэд хоног цэвэрлэж өгөх шив дээ. Одоо тээд манайхан амарчихсан хамаг юмыг нь хийж байхдаа наадмын дараа л амардаг байж гээд гол харлаад байхын. Даанч мань мэтийн жаалуудад тийм амралт нь олдохгүй юм. Эрх биш албаны дарга гэдгээрээ түрий барьж зургаан сард амарсан юм шд. Уг нь бороо шивэрсэн энэ өдрүүдэд амарсан бол сайхан байхгүй юу. Хотын гудамжаар алхаад л нөгөө зам дээр байдаг заяаныхаа ханьтай ч учраа ч уу, үгүй ч үү тээ. За амралт ярьсан чинь шууд ажил хийх дур хүрэхээ больдог байна шд.
Хасар: Би мэдзийгааз дээ. Ицми-г 2-лаа болчихийн бол чамаар өөрийгөө амар нтр гэж хараалганаа за хэхэ. Болдууш: Дарга юм бол өөртөө амралт өгөөд амраад байж болхын бишүү. За за дарга байж үзээгүй болхоороо мэдэхгүймаа.
Би одоо гэртээ ажилаа хийжийнэ. Амармаар бол жаахан тв үзжийнэ. Ажлын хувьд бол өдрийн норм оо гялс хийчиж байгаан. Тэгээд сайхан ааш хөдөлвөл илүү ганц 2 цаг суугаастай. Муухай ааш хөдөлвөл норм хийчээл, хоол эргүүлээд гал тогоогоор явжийна. Тэхээр энийг одоо амаржийна гэхүү ажиллаж байна гэх үү ? Мэдкүм. Хослуулж л байгаан байлгүй гэж бодоод байгааш дээ нэрээ. Танай даргаруу ярьсан чамайг амралтаа авцан. Тэгээд ч компаниа босгох гэж зовжийно, мөнгөний ханш унаад байна этр гээд өөдөөс зовлон яриад. Тэгээд Барби танай хамаатан юм уу ? юу ийн гээд шалгаагаад байхаар нь заза болъё гээд орхицон шүү яшиг. Ирэх жил амрахдаа бэлдээд ажиллаж байхаас одоо.
айх амарах юмсан... амжилт мөрөөдөл бийлнээээ хэхэхэ
Хорвоо дэлхий уужим,хийх ажил их байгаа шөө...Яаая цоорхой авдар болох гэжийшд.Чи чинь нээрээ эрт амарчаад хөдөө явж үзээд онгорхой жорлонд сууж байгаад дурандуулсан гэлүү кххх
Ажлаа өөр арга барилаар хийгээд байнга хийдэг горимоо өөрчлөхөд л сайхан амралт болчихдог гэсэн шүү. Гэснээс ажлаа хийхдээ амандаа дуу аялаад үзээрэй :D
Дрийм: Онгироод байгаарай. Даргыг шууд л загнах хэрэгтэй байсан байхгүй юу. Нээх соёлтой яриад унахаар чинь тэгжийгаан шд. Аттила: Амармаар байвал Хасараар хараалгачих. Найдвартай амардаг гсн хэхэ Арслантай авдар: Нүүрээ гараараа даржийгаад бие засаж сурсан шд ккк Зараа: Уул нь нээх амры гэж боддоггүй байсын. Захиралтайгаа нэг өрөөнд суудаг болсон чинь үнэн хэцүү байна. Нэг л дарамттай.Хажууд нь дуу дуулуул алуулахиз хахаха
ХМ НАААГ Л БИЧЧИХСЭН БАЙНА ШД. АЖИЛДАА ОРМООРИЙНА ЭНЭ ТЭР ГЭЭЛ
танайх бараг ажилгүй л бгаз дээ айн. дэмий л сууж байгаа харагдсан
хөгжим сонсоол суугаад байсан шдээ. захирал чинь загнахааргүй л залуу байна лээ шдэ тэй
Хамт амарч болно шүү, дуртайяа. ;)
RedBlooded: Хэхэ чамайг бичээгүй шдэ. Анчин: Далдыг хардын биш биз дэ. Миний оронд нэг өдөр энэ өрөөнд суугаад ажиллаад үзкүү юу доо. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр. Би удирдах ажилтанаа хүндэлдэг хөөн. Witness: Баярлалаа. Дараа жилийн амралтаа дөхүүлжийгаад яръя энэ талаар хэхэ
Daraa jiliin amraltaas chin omno barbie 2uulaa amraltiin odor uulzii?
chi ymar chigleliin ajil hiideg ym ve. sonirhuulaach