Инээд хөөр , амралт аялал. Өглөөний наранд өвсний шүүдэр хатхаас өмнө босч хөл нүцгэн тал дундуур алхангаа өнгөлөг сайханд чинь нүдээ хужирлана.
Горхины шоржигнон урсах чимээг сонсон өвсөн хивсэн дээр чинь тэрийгээд амандаа дуу аяланхан хөх тэнгэрийг ширтэн хэвтээд л баймаар.
Ааруул тарагханаар ходоодоо дүүргээд
шилбүүр барин хурга тугал эргүүлэн гүймээрч юм шиг хэхэ
Бөгчим
хотоос зугтан голын эрэг дээр майханаа шовойлгочоод хүйтэн шар айраг шимээд сэр
сэр үлээх өвсний үнэрт салхинд мансууран, хурц наранд шарагдан тас хар болтлоо
усанд тонгочмоор. Үдэш нь түүдэг тойрон суугаад хөгжилдөн дуулалдмаар ай сайхан
зун минь.
Зуслангын
цэнгэг агаарт нам цохиулаад байшингын сүүдэр даган гудсаа чирээд өдөржин
шөнөжин маанагтатлаа унтаал баймаар. Санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгээ үүргэвчээ
үүрээд тэртээ холын уулс, тэрний цаадах нуур бас хөдөө талаар аялахаар гэнэт
гараад явчмаар. Нозоором халуунаас чинь зугтан ойд орж суугаад шоргоолжний
үүрийг ажиглаад энд тэнд модоор хатган дүрсгүйтмээр.
Үер болохгүй л бол өдөржин шөнөжин ширүүн бороо цутгасан ч яахав дээ. Өглөө сэрээд чийглэг агаарыг цээж дүүрэн амьсгалангаа үзэн яддаг ч эрвээхэй шавьжнууд нисэлдэхэд би баярладагаа. Харшил өгдөг хамба шарилж ургадгүй байсан бол хамгаас сайхан улирал гэж чамайг нэрлэх л байлаа.
/Энэ зургыг би 2 жилийн өмнө авсан юмаа. Нэр нь “Хунт
нуурхан” шүү ккк/

25 сэтгэгдэл:
Зун цагт голын эргээр шалдан гүйх шиг сайхан хаа байхав. кккк
ай сайхан даа сайхан зун ч
ийм сайхан улиралд төрсөн би азтай хүн аая лайтай байна уу аа бас пиав энэ тэрээ мартаагүй байноо аан бас үер болохгүй бол ч гэсэн ерөнхийдөө бол юм хум амарталүй үнээр сайхан бичжээ болж байна ккк
зун цаг зун цаг гоёхон доо зугаатай цэнгэлтэй сайхан даа... гэж. кк. зун цаг хурдан ирээсэй кк
нээх аймаар халкү бол ч зун сайхан л даа......
Зунч дууслаа даа Өвөл хурдан болоосой
харин тий аймаар хурдан дуусчихлаа... олигтой л хөлөө сарвайлгаж алхаагүй байхад бороо орсоор байгаад л тэгсэн байх л даа
Сторми : Энэ зун тэгж гүйж чадсангүй ээ. Борлоочгүй. Бүүр цонхийсон цагаан болцоон шээт юм маа. Зочинхон : Баярлалаа. Хүмүүс одоо хүүхдэдээ Зочин 1, Зочин 2 гэж тоогоор тодотгож нэр өгч болдгүйн байхдаа. Тэхгүй бол энэ олон зочин нэртэнгүүдэд бүүр толгой эргээдийна хэцүү байхынма хэхэ. Ицми : Шуналтайен хихихи Давка : Халуун чинь зуны ганц өнгө төрх биз дээ. Халуун байхгүй бол зун зун биш болчино шдээ :).
Хасар : Өвөл сайхан шд тэ. Даараал даарангуутаа уугаал гээл үү хахаха Гана : Бас шуналтай ккк
би алергитай болсоноос хойш зунд дургүй болсөөн. Нээрээ энэ зун ажил энэ тэр гээд сайхан амарч чадсангүй ээ.
үнэндээ заьгүй байсан тул мэдэрч амжсангүйээ нөхдөө
Энэ зун бол өрөөндөө л өнгөрлөө. Дараа жил сайхан нуурын хөвөөнөө загас барьж загас наадуулж загас идэж загасчилж сайхан өнгөрөөнөө. Зуны орой болзох ч бас сайхан шүү дээ кккк
Баарбий яавал чам шиг бичдэг болох вэ? Хоёюулаа найзалнаа ;)
Өө гоё бичиж. тэгж бгаад намрыг магтан дуулсан бичлэг умшина гэж найдан хүлээж бга шд
Би өвөл амрах болхоор өвлийг л магтан дуулахаас кккк хотын утаанаас холдож уулан дунд байх нэгэн амралтын газар очоод гэвтчнээ, цана чаргаар гулгах цас нь харин их ороосой кккк,
зун сайхан сайхан. Хорхог хийгээд голын эрэг дээр майхантай амрах ч сайхан шүү. Энэ зун нээрээ тэгж амарч чадсангүй шүү :(
Би ч гэсэн тэгэж нэрлэх л байлаа гэж. Нээрээ шинэ жил хурдан болоосой гээлөө.
Жессика, Заяц, Мэс та гуруу амраачээ. Хэлхэлдээд хамт амралтанд явцгаа гээл үү хэхэхэ. Lucunumber: Тэгий тэгий сайхан найзууд болий :). Тэхдээ чиний нэрийг чинь кирилээр бичихгэсэн нэг л болсонгүй. Гэцүү нэртэймаа хэхэ. Санбюти : Уул нь бичцэн шд ккк. Даанч намар дуустал хаа ч байсын хүлээхээс. Саншайн : Би 4-н улирлын тухай бичих гээд 3-г нь бичцэн. Харин өвлийн тухай ерөөсөө бичиж болохгүй байсан. Чамаар бичүүлэх гээд байгаан байна л даа кккк
SpySec : Жессика, Заяц, Мэс 3-г амралтанд явуулцан. Чи гялс араас нь явчих холдоогүй байгаа хэхэ Антидоте : Сүүлийн өгүүлбэрийг угаасаа чиний өмнөөс бичсэн шд. Яаж мэдэв айн ккк
Ёо бүр сэтгэл хөдөлчихлөө. Бодоод байсан энэ зун ерөөсөө салхинд гараагүй юм байш дээ. Яанаад хүйтрэхээс өмнө ядаж нэг гарах юмсаааааннн.
Уг нь зун болгон уламжлалт амралтанд явдаг байсан юм. Энэ зун л хүмүүс эцэг эхчүүд болцгоогоод чадсангүйдээ.
Яг л нүдэнд харагдтал авчээ. Зуны улирал Монгол орны байгалийн үзэсгэлэнг улам тодруулдаг хамгийн сайхан улирал даа. Хотоос зайдуу гарчихаад нээх сайхан цээж дүүрэн амьсгалахсан.
гал тойроол дуулаад суух гоё шүү, уучихаар хоолой гоё гарахыг яанаа ккк
найзаа нэмээд ороод ирээч... bi_sho_de@yahoo.com
Hi amarch chadaagui zuniig medreegui garuud 1 iimerhuu ym unshij yadaj setgelee baygaj baihaas hehe. zurag chin yasan goy ym ve ih medremjtei avsan baina. zurag goy avah bas 1 tom urlag shuu. daraa dahin goy bichlegiig chin avsan zuragtai chin harna gej naidaj baina