Би хэн бэ

Сэрүүн салхи сэвшин үлээж

Сэлгүүцхээс өөр ажилгүй миний

Сэтгэл санаа юутай сайхан

Гудамжны гэрэл намайг гийгүүлэхэд

Гунигаа март зүгээр л нисээд бай гэж өөртөө хэлээд

Далавчаа элэгдтэл гадуур хэсүүчлэнэ

Нар шарсан халуун өдөрт би дургүй

Намайг хэнч тоож хардаггүй

Нүдээ онийлгон ярвайн алхацгаадагын хүмүүс чинь

Шөнийн сэрүүн чийглэг агаарт

Шүлэг нойрын цагаар зугаалах дуртай би

Шар шувуу байсан байх урьд насандаа хаха

Бүлээхэн амьсгал халуун цус хайн

Бүүдгэр гэрэлтэй өрөөнд нисэн ороод

Бүсгүйг нойрсож байгааг олж харлаа

Амталхаар яаран шунгиналаа би чинь

Ай хонгорхон ялдамхан минь

Арьс чинь яасан зөөлөн булбарай вэ

Хушуугаа биенд нь лавхан зоогоод

Хүчтэй хэд сороод мансуурлаа

Хорвоо юмаа энэ чинь одоо

Ганцхан удаагын энэ жаргалаар

Гэнэн би чинь амьдралаа солино

Гайхаад хэрэггүй би бол “Ялаа” хочит шумуул байна


22 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

таны хочиймуу??? хэхэхэ

Jessica

хэхэ яасан хөөрхөн юм. инээдтэй гэж учир алга.

serenity (зочин)

хэ хэ ялаа хочит шумуул юм биз дээ

SUNshine (зочин)

kkkkkkk

МЭС

…Шумуул чи яагад
Шуудхан зоогоод авдгүйн бэ?
Шунгинаж энэ тэр болоод
Шуу шуу шуу шуу даа….кккк

barbie

Харин өөрийнхөө үнэн төрхийг илчилмээр санагдаад гэгүүл мөн алваа. Гадаа бүрхэг миа уйтгартай санагдаад. Жоохон элийрч сэтгэлээ сэргээх гээл :).

Tsuki-Yama (зочин)

ККК. Эм шумуул л цус сордог гэж байгаам ш д.

XaPXyH (зочин)

тэр шумуул гэдгийг нь эхэнд нь бичилдээ

itgel

Эхний хэсэг нь нэг киноны хэсэг тэ? За тэр ч яахуу шумуулаар дамжиж ДОХ халдаад байгаа гэлүү?

номун

Шумуул муухай. Гэхлдээ хөөрхийг битий алж байгаарай. Цаадах чинь нээх урт насгүй

Knockout (зочин)

chi khen yum bee? kkkk

номун

барбие гадуур яригдаад багаа шум-ыг хүлээж авсан бололтой тиймүү

Melody

Гарчгийг нь уншаад шал өөр юм бодоол ороод ирсэн чинь кккккккккккк

barbie

Цуки: За тэгээд хүйсээр гадуурхаж туйлшираад байгаарай нтр гэж мэгээл уурлаад унвал яана даа ккк. Эр эмгүй л хаздаг байлгүй дээ шумуул л юмчинь.
ХаРХуН,Мелоди: Нэр бол угаасаа худлаа шд хихихи.
Knockout: Би Бампир л юм шиг байгаамаа
Итгэл: Эхний 3-н мөр нь залуу хүү Баожингын үг би дэлсцийн ккк. Дох нь арай биш байх.
Номун: Харин хүмүүс цуураад байхын. Хурдан хүйтрээд ялаа, шумуулнууд алга болоосой. Гэмгүй явжийгаад янзан бүрийн өвчиний халдвар авчуул стоо лай шүү тэ.

Knockout (зочин)

namaig neg sorood uxeech. kk

SpySec

кк шумуул гэсэн чинь үнэхээр айдас төрж байна шүү. Дээр нэг нартай өдөр ахтай цуг цогтын цагаан балгасны хажууд туул голоос загас барьж хонох санаатай хонож билээ. яая ёстой шумууланд зүү орох зайгүй хазуулна гэдэг чинь ёстой амьдын там юм байна лээ шүү. barbie чи дараа нь жоохон зөөлөн хазаж бай л даа. Маргааш нь би бүүр халуурсан шд :)

ntsoom

Цус сорогч аймаар.

Ицми

ммммммммм.... ганц сайхан сороод.... мансуурааад чадарсан ч яахуу дээээээээээээ

Sunbeauty (зочин)

Сэрүүн салхи сэвшин үлээж
Сэлгүүцхээс өөр ажилгүй миний
Сэтгэл санаа юутай сайхан
гэдэг чинь нэг хятад кинонд гардаг шүлэг бх чинь вэ. шумуул бас цус сорох явцда кино үзээ явчина биз ккк

ЦЭЦЭГЧИН (зочин)

АААН ӨӨДГҮЙ МУУ ШУМУУЛ ЧИ ИНГЭЖ ЯВДАГ ЮМ БИЙ ВИЙ. МАЙ ЧИ ИНГЭЭД СЭТГҮҮЛИЙН ДООРОООС ӨНДИЙХИЙГ ЧИНЬ ХАРИЙ ГЭСЭН ХАХАХАХАХАХАХ АЙМААР ХАРГИС ЮМ БОЛЦОН УУ
ЗҮЭЭЭЭР ЗҮЭЭЭР

secretwish (зочин)

яагаад ялаа хочтойен ккк, шумуул ч муухай амьтандаа

Witness (зочин)

Чамд хазуулах ямар байдаг бол? Ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)