Нэгэн гунигтай дуу би
сонсоно. Намар надад бөөн бөөн бодол бас гуниг авчирчиж. Хэн нэгнийг
үгүйлэн санаад байх шиг. Хэдэн муусайн найзуудаа санаж байна. Холын
холд байгаа гэж бодхоор бүүр их санаж байна.
Үсэндээ өнгийн тууз зангидсан балчирхан охид байхдаа хамт хөтлөлцөөд гүйж
байсан гудамж, арай томхон болчоод уулзан суудаг байсан цайны газрын
хажуугаар өнгөрөх бүрдээ би санаа алдан та нарыгаа санаж байна. Нэг л
өдөр бүгд хэдэн тийшээ тараад явчихсан.
Одоо харин би ганцаараа үлдээд та нарыгаа дурсан санан сууна энд. Өөрт байгаа бүхнээ та нартайгаа хуваалцахгүй бол байж чаддаггүй байж билээ. Баяр, гуниг аль бүгдийг минь хуваалцан, амьдралын хамгийн хэцүү хүнд өдрүүдийг даван туулахад түшиг тулгуур минь болсон найзууд минь. Нэгэн өдөр хаалгыг минь тогшоод инээлдсээр гэрт минь орж ирэхийг чинь би хүлээсээр л сууна.
Он цагын эргэлт биднийг нэг холдуулж нэг ойртуулна.Айж эмээх зүйлгүй гэнэн зоригоороо их олон зүйлийг бид хамтдаа хийдэг байж билээ. Анхны үерхэл , анхны үнсэлт, анхны шөнийн тухай ам нээж бие биендээ л итгэж ярьдагсан. Одоо гэтэл баярлаж хөөрсөн ч, гуниглаж зовсон ч тэр бүгдийгээ сэтгэлдээ шингээгээд дотогшоо уйлдаг нэгэн болжээ би.
Алсаас утасны дуудлага ирэхэд амар мэндээ мэдэлцээд нөгөө л жижүүрийн хэдэн үгээ хэлээд сэтгэл дэхь гунигаа нуусаар өнгөрнө.Биес холдуул сэтгэл холдоно гэдэг үгийг одоо л ойлгох шиг. Зүү орох зайгүй хэдэн найзууд хэлхэлдээл, уулзалгүй нэг өдөр өнгөрвөл дотор давчдан та нарыгаа санадаг байсансан.
Нартай сайхан нэгэн өдөр та нарыгаа ирхээр найз нь хүлээж бас санаж байсанаа хэлээд уйлж магадгүй ээ. Эсвэл хөшүүн зан гаргаж хөхөрч инээлгүй чимээгүй сууж ч магад. Ойлгоорой. Цаг хугацаа өнгөрч царай зүс нь өөрчлөгдсөн ч цаад сэтгэл нь хүүхэд зангаа гээгээгүй багын хэвээрээ л...

8 сэтгэгдэл:
barag uilah gej bn neeren ahiad hicheldee yavaad nzuudtaigaa uulzmaar l bna
Сэтгэлийн угт хүрсэн сайхан бичлэг болжээ.
Барбие-н найзууд хурдан ирээд Барбие-г уйлуулаарай
Ýíý áè÷ëýã ÷èíü õàðèí èõ nice áîëñîí áàéíàøäýý, èõ óõààëàã,äàðóóõàí,ÿëäàìõàí Barbie ñýòãýëä òºñººëºãäºæ áàéíà.Èéìýðõ¿¿ ìàÿãààð áè÷ýýä áàéâàë ìºäõºí ÷àìä äóðëàæ÷ ìàãàäã¿éíü.
Хар багаасаа хамт тоглож хар шороо идэж өссөн найзуудтайгаа уулзхымсан гэж их боддог байсан. Нэг өдөр харин хэний ч санаанд ороогүй газар миний төсөөлөөгүй нэг хүнтэй уулзаад уйлжүүлээ. Хэхэхэ. Чи уйлнаа уйлна. Би мэджийнэ.
уулзахгүй удаад уулзахаараа бишүүрхээд л, байхгүйд гь болсон тэр олон үйл явдалын алийг нь хаанаас нь эхэлж ярихавдээ гээд л, уулзахгүй удаад уулзахаар ярих ч юм олдодгүй, өдөр болгон уулздаг байхад ярих юм дуусдаггүй... найзаа гэж...
Блогт минь зочлон бичлэгийг минь уншин сэтгэлийн үгсээ үлдээсэн та нарт баярлалаа. Өчдөр дотор гэнэт нэг юм огшоод найзуудаа санаад.Зарим найзууд минь хол биш ч амьдралын эрхээр ч гэхийм үү холдож хөндийрөөд байх юм даа
Гоё бичлэг байна. Чиний блогийг уншигчооо би :)