Хүслээ биелүүлэх үү яах уу

Секретийн кануун дээр /номыг нь уншиж амжаагүйл байна/ нь хүний бодол биелдиймаа гээл байн байн давтаад хэлээд байдаг. Мэджийхад чинь тэнэг хүнд юм хэлжаам шиг давтаж нтр. Тэгсэн бодсон хүслээ биелүүлэхдээ хэрэглэдэг арга техник байдаг гэжийшүү. Тэрийг сайн эзэмшүүл хүссэнээрээ амьдраад жаргаад жаргаад л ая яа яа.

Би тэгсэн бодоод байсан чинь тэр техникийг аймаар сайн эзэмшсэн хүн байна шдээ ернол. Туршаад үзлээл дээ. Аяга кофе хүслээл л дээ. Тэгээд хэсэг бодож суужийсанаа сандалаасаа бөгсөө хөндийрүүлээд босч аяга аваад кофегоо хийгээд буцалгагчнаас халуун ус хийлээ. Цийн цийн өмнө минь ширээн дээр уур савсуулсан аяга өтгөн кофе харлагтан мэлтэлзэнэ.

Миний бодож байсантай төстэй ч биш яг л тэр хүсэж байсан жижигхэн цагаан аягатай кофе байлаа хмм. Дараа нь арай өөр юм хүсье гээд хоол бодлоол доо. Гоё үнэр нь хамар цоргисон ногоотой шөл хүслээл дээ. Тэгээд бас хэсэг бодож суулаа. Цагаа харсан чинь 13.00 болчих. Хоолны газар ороол ногоотой шөл авсан чинь яааг нөгөө миний бодож байсан шөл байжийдаг байгаа.

Миний бодол лав биелдийн байна гэж өөртөө итгэн урамшсан би чинь тэгээд есөн шидийн юм хүсэж эхлэлээ дээ. Эхнээсээ биелээл байгаа. Мөнгөтэй болох юмсан гээл бодсон чинь цалин буудаг өдөр таараад тэгээл мөнгөтэй болчжаам чинь.

Пияв уухиймсаан гээд бодтол найзууд залгаал хүрээд ир даая маая гээл ёстой хүсэж бодоол суухаас өөр ажилгүй боллоо доо ля ля. Хүний бодол биелдэг гэдгийг би хамгийн амархан жишээнүүд дээр туршаад баталсан учраас энэ бичлэгээ бичлээ. Одоо арга техникээ сайжруулхын тулд бясалгал үйлдхээр сэтгэлийнхээ гүн рүү түр одлоо. Миний адил та бүхэн туршаад үзэхэд гэмгүй шүү гэж зөвлөх байна. Амжилт хүсье! Хүний бодол биелдэг хэхэхэ

   Харин энэ муурных бол худлаа байх ккк


25 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

xuslee bieluulexgui amidarval ontsgui bailgui de

Зочин

secret konog sain oilgoogui l bna daa ho Barbie ohioon

номун

Буцаад хүүхэд болхиймсан. Охинтойгоо чацуу.

tsoomo

http://tsoomo.blog.gogo.mn/read/entry33117

хэхэ биелэнэ биелэнэ

Stormy

Сайхан биелүүлээд л явчих ёстой байхгүй юу даа.

knockout (зочин)

ter texnikiig ni sain ezemshsen xun baigaam daa tsaana chin kk

Зочин

husene gedeg n chinii heldgeer udur tutmiin huseluud teriig huseh l yum bol bieleh n todorhoi, muruudul gedeg n bieleh eseh n uuruus n hamaarah geh met dee, naad muujgai chin bol bielehgui muruudul muruudjin hehe

ЦЭЦЭГЧИН (зочин)

БИЕЛДЭГИЙМ АА БИЕЛДЭГИЙМ

Оранж

Тийм бол сайханаа....ккк. Би шидэт дохиур барисан шидтэн болмоорийна. Яг күүкэл дээр гардаг шиг.......хахаххаха / хэхэ гэхдээ яг одоо бол сайхан ор харагдаал унтахыг л хүсжий шт... /

secretwish (зочин)

ажил тарангуут пиав уумаарээн пиав уумаарээн ккк

barbie

XaPXyH: Онцгүй ээ онцгүй ккк
Зочин: Өөрийнхөө хэмжээнд л ойлгосон доо
Номун: Наадах чинь бүтэхгүй байхаа хэхэ. Юу ч гэсэн хүсээд үзкүү юу доо хэхэ
Цоомо: Чиний бичлэгийг уншаагүйн байна. Сая уншлаа. Би чинь одоо чиний хэд дэхь хувилбарын бол хахаха
Сторми: Хэлээд юухэвээ. Давка-н төрсөн өдөр болжийход чинь торт хүсэхгүй бол болохгүй нь
knockout: Тийн шдээ чи намайг таньдийн байна л даа гссс
RedBlooded: Биелэхгүй байсанч биелүүлнэ тэ хахаха.
Давка: Би чамайг битгий унтаасай гэж хүсжийнэ. Чи унтаад өгвөл орой аягүй бол сэрэхгүй тэр чигтээ унтаад өгнө. Тэхээр хэн надад торт өгч хүслийг минь биелүүлхийн айн :).

ЦЭЦЭГЧИН (зочин)

ККК ТЭГИЙШД ТЭР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ БУРХАН ТЭНГЭРИЙГ ЧИНЬ ГУЙГААД БАЙХАД БИЕЛҮҮЛЖ ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ХҮЧИРХИЙЛЭЭЭД БИЕЛҮҮЛДЭГ ГАЗАР БАЙХГҮЙ ЮУ

helloworld (зочин)

би нэг 60н хэдэн хуудастай дэвтэр авахынсан гэж бодоод хоёр ч дэлгүүр лүү орсон чинь дуусцаан гэдиймдаа.

barbie

Secretwish,Helloworld 2-оо Хүний хүсэл биелдийнмаа :). /өөр үг санаанд орж ирхээ байлаа галзуурчхийн биш байгаа даа ингэжийгаад хаха/

jessica (зочин)

Тэр киног үзсэн дажгүй л юм байна лээ. Би харин туршихгүй л яваад байгаа. Нээрээ туршаад үздэг юм билүү?

Anime

тэгээд хүнийх биелээд муурынх биелэдгүймуу

Anime

jessica туршцан биздэ кк, хэнэд өдрийн өмнө нь ажлынхаа залуу таалагдаж байгаа тухай бичтэл шууд биелэж байх жишээтэй

Sunbeauty (зочин)

хүслээ гээ яаху дэ хүслээр болдоггүй хорвоо до гээ дуу чинь одо тээд шаад худлаа болж таарчийнуу да

Stormy

Жишээлбэл, Би загас наадуулмаар л байна даа гэж бодвол шууд наадуулах уу. Аан. ккккк

barbie

Jessica: Чамайг туршцан гэнээ хэхэ
Anime: Мууранд яаж үйлчилдгийг би мэдэхгүймаа. Манай номын 1-р ахаас асуувал мэдэж магадгүй ээ хэхэ /тоглосийшүү/Энэ мууранд мэс засал хийлгэх мөнгө байвал хүсэл нь биелэхийн байна шд нээрээ.
Sunbeauty: Тэр дууг гарах үед Secret-г бичээгүй байсан байх. Минийхээр бол худлаа дуу наадах чинь ккк
Stormy: Тийн. Гэхдээ бас хүсэл биелтлээ жаахан хүлээлгэнэ шдээ. Тэгээл орой гэртээ хариад л эхнэртэйгээ заавалчгүй наалдуулж л таараа.

SpySec

хүсэл ч биелнэ хясал ч биелнэ гэж...

МЭС

Өчигдрийн пийвийг уугайгүй ч байсан болоосой гэж хүсэж бодож байна. Биелэх бол уу?

barbie

Spysec: Дэмий юм бодох хэрэггүйм шиг байгаам даа тэ
Мэс: Өнгөрсөн цагт хүсэл үйлчилэхгүй гэсэн. Гэхдээ би үйлчилүүлэх аргыг нь олсон. Би цаг хугацааны машинтай болхыг хүсжийгаа. Нээх удахгүй байх. Тэхээрээ туслая чамд

Dream

Барби том том том, том юм хүс ай. За би дэмий ч юм хэлжийнүү даа. Аль түрүүн хүсээд хясаад, зуураад авцан явжагааз дээ. Чамд ч гсн Амжилт.

hun (зочин)

husel bieleh eseh ni husehees bish hereggui novshnuudiig ni archij hayahaas shaltgaalna.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)