Өөрлүүгээ өнгийхүй

Баруун чих дүлийрээд юм сонсохоо байлаа. Өдөрт 2-3 цаг орчим чихэвчээр хөгжим сонсдог тэрнээс болоод байгаан болов уу.  Сүүлийн хэдэн өдөр хоол идэх дуршил асар их болоод нүдэндээ харагдсан идэж болох бүгдийг идсэн.  Өнөөдрөөс харин бүр эсрэгээрээ юм идэх ямар ч хүсэлгүй халуун ус, цай уугаал бээрээд суухийн.

Тэгээд ер нь би чинь яачаад байгаан бол доо гээд өөрийнхөө дотор луу өнгийхөөр шийдлээ. Онцын өөрчлөлт алга. Байх ёстой газраа бүгд л байна. Ёс зүй гуай хөлөө нийлүүлээд өвдгөн дээрээ гараа тавиад  томоотой гээч нь суужийна. За тэгээд нөгөө Уйтгар гуниг харин хийх байхаа олж ядаад энд тэндэхийн эмзэг утаснуудыг татаж чангаагаад ганц нэг шүлэг бичүүлчих гээл үзэх тараал гүйжийнэ.

Сахилгагүй зан харин хэдэн өдөр дотроос нүдэж хатгаад амар заяа үзүүлэхгүй байсанаа масс орсоны маргаашаас буйдан дээр тэрийгээд санаа нь амарсан шинжтэй нам унтаад сэрхээ байсан. Сардаа нэг хөөрхийг тэгж баярлуулжийхгүй бол явлаа мавлаа гээд байсанаа больсийм шиг байна ккк.

Хүсэл мөрөөдөл, Бодит байдалтай маргалдаад олон өдөр болсын. Тэгсэн тэд өнөөдөр найрамджээ. Голдоо халуун савтай сүүтэй цай тавьчихсан Төлөвлөгөөг устган дахин шинээр сайжруулан гаргий маргий гэцэн инээж хөхрөлдөөл ярилцаал суужийна шд.

Хэрэгцээ, Санхүүгийн байдал  хоёр  хэзээнээс бие биенээ үздэггүй байсан. Өнөөдөр бас л бахь байдагаараа  хоёр биенлүүгээ нуруугаа харуулаад сууцан нэг нь сэтгүүл эргүүлэн ,  нөгөө тооны машин тачигнуулаал байжийна. Энэ хоёр эвтэй байвал уул нь хямрал болж намайг бачимдуулахгүйн байгаам шд. Даанч мэдэхгүймаа нээрээ. Хэрэгцээ бол угаасаа үнэн дураараа шуналтай, Санхүүгийн байдал бол үргэлж тогтвортой байхын тулд арвилан хэмнэ гэж үглэж байдгын.

Харин энэ аальгүй Хайр сэтгэл хүсээд байна, санаад байна гэж гонгиноод тэгсэнээ бас ингэж хүсэж санах нь зүгээр ч юмшиг гээл орон гарантаал байжийхийн. Энийг ямар мэдэхгүй биш олон юм ярьж орж гаралгүй тэр хүнээ бодоол Тууштай зан ах шигээ тайван багаад Итгэл найдар, Үнэнч сэтгэл хоёртой дотно нөхөрлөж яв гээд чимээгүй болгочлоо хэхэ.

За тэгээд бусад Урансэтгэмж, Айдас, Сайхан сэтгэл, Итгэл найдвар, Хүнлэг зан ман гэсэн нөхдүүд нэт ухаад бодол үйлдвэрлээд ухаангүй суужийгаа бололтой. Өөр бусад зан чанарууд өрөө өрөөндөө өөрсдийгөө хөгжүүлээд бясалгаад суужаан байгааз. Ямар нэгэн түгшүүр элдэв дохио байхгүй болхоор өөр өөрчлөлт олж харсангүй ээ.

Энэ бүхнийг хараад Дүгнэлт юу гэхийг сонстол ном уншиж Мэдлэгийг сэргээ, сайн амарч Эрүүл мэндийг торд тэгээд аяндаа энэ дүлийрэл , хоолны дуршил нь чинь зүгээр болно гэнээ.


28 сэтгэгдэл:

null
тэвэг

Тэгээд юу нь болхоо больцын болоо. Олсон уу

номун

Нээх сонин сонин сэдэв олноо энэ барбие. Дотор нь ийм процесс л болдым байшд

Sunbeauty (зочин)

өө ёстой сайхан өөрлүүгээ өнгийсөн бн шд тэр бие биенрүүгээ нуруугаа харуулаад суужаагаа нөхдүүд бол хэцүү хэцүү

Доктор (зочин)

Бүр болкуу бол өрөө өрөөнд нь түгжчихэнэ айн. Багаас нь ингээд сургачуул амар юм байна даа. Дараа бусаддаа энэ эрдэмээ зааж өгөөрэй.

Доктор (зочин)

Нээрээ бүх эрэгтэй хүнд байдаг нөгөө нэг нөхөр чинь дураараа аашлаад байна. Ямар өрөөнд хийх үү? kkk

ЦЭЦЭГЧИН (зочин)

ХЭХЭ

ЦЭЦЭГЧИН (зочин)

Нээрээ бүх эрэгтэй хүнд байдаг нөгөө нэг нөхөр чинь дураараа аашлаад байна. Ямар өрөөнд хийх үү? kkk
ИНГЭЖ ЮУУ ЯРИАДААГААН БОЛООО? АХ ЭГЧ НАРАА ???? ДҮҮ НЬ ЧИХЭЭ ДАРЖИЙХИЙМ УУУ? НҮДЭЭ БАС АНЬЧИХ УУУ? ХАХАХАХА

My Notes (зочин)

neeh gachin gachin yum bodoj olnoo ene barbie. Neeree yamar humuusiin heregtsee, sanhuugiin bdal 2 ni ev nairamdaltai bdag bol...

harmogu (зочин)

хэхэ өөрлүүгээ нэг өнгийж үздэг хэргэээ

XaPXyH (зочин)

nadruu neg ongiigooch xe xe

morgoldoxguigeer ongiiltsii. kk

barbie

Тэвэг: Би сая нэмээд оруулчлаа.
Номун: Эмч нар бол өөр гэж боддог байх тэ. Гэхдээ эднүүс чинь толгой хавьцаа л байрладгым шиг байна Sunbeauty: Стресс үүсгэдэг 2 шт тэ
Доктор: Би эмэгтэй болхоор тэр нөхрийн тухай үнэндээ мэдэх юм алга.

bataa

хөөх ингээд хараад сонсчихдог бол амар шүү тээ
за өөрлүүгээ өнгийе байз, болохгүй бвал зөвлөгөө авна шүү хэхэхэ

Доктор (зочин)

Биднуусаас илүү мэдээд байхаар нь л, ккк

Турьхан (зочин)

Чиний хэрэгцээ, санхүү хоёр нуруугаа харуулаад сууж байдаг. харин минийх энд алалцах шахаж байна хэ хэ хэ

barbie

RedBLOODED: Энэ Доктор эртээр уулзалт дээр Сторми-н хажууд суугаад байсан. Тэгсэн ямар ч юмыг 2-р суваг руу чиглүүлэх гээд байдаг болцон байна хихихи
MyNotes: Намайг мэджийгааз дээ хэхэ
Хармөөг : Чиний дотор лав гоё цэцэрлэг байгаа :).
ХаРХуН : Хүний доторх чинь эзэндээ л сайн харагддаг шдээ. Сэтгэлзүйчид бол харин сайн өнгийгөөд өгөх байхаа. Тэдэнд хандаарай.

barbie

Турьхан: Хэрэгцээг дарамталжийхгүй бол угаасаа цаадахаас чинь л хамаг асуудал үүсдийн шд.

Knockout (зочин)

oo zo zo

robbie williams-in erxtnee avj chiddeg clip shig ongiigood yavchdiin bna.

barbie

Бат: Мэдэх юм байвал хэлнээ. Гэхдээ мэргэжлийн түвшинд биш зүгээр л зөвлөж л хэлэх байх даа

Sandag (зочин)

Нээрээ чихний сонсгол муудахаар чихээ ухчихаар сайжирдаг юм билээ шүү. Би бүр өөр дээрээ туршиж, үнэмшсэн

AntiDotE

Дүлий болохыг гүсээ юу хүүхээ.

Witness (зочин)

Барби чинь харин бүр гэгээрэх дөхөж яваа хүн шиг санагдчихлаа. Бясалгалыг ингэж л сайн хийж, өөрийнхөө дотор руу өнгийж харж байх хэрэгтэй гэнэлээ шүү. Тэгж байж хүн гэгээрч, улам төгс сайн болох тийш ханддаг гэж буддын шашны номонд сургасан байна. Бадрал багшийн орчуулсан номнуудаас олж уншаарай. Үнэхээр сайхан болчихдог юм байна лээ.

МЭС

Гоё бишлэг болжээ
Би өөрлүүгээ өнгийсөн чинь гэртээ харин хүсэл л байна.гөлийгөөл суужийна. Бусад нь бүгд гаххх гухххх гээл хухираал, биеэ хүр хүр майжаал, унгас алдаал унтацгааж байх шиг байна. Тэр сэрэл гуай бүр өмдөндөө гараа хийцэн үнэн танкай гухиржийнааа өмнөөс нь иччихлээ. Ккк

Ицми

хаха. өөр лүүгээ өнгийнөө гсн чин нээрээ сонин санагджийнаа. миний дотор ч авах юм алгаа. кккк. харьж ганц пиав авчаад хөнжилдөө ороод гэвтэх минь гэж боджээн

Jessica

Ицми ганцаараа ууж яадийм бэ. Дуудахад яадым бэ? Хэхэ. Барби нээрээ тэгж дотоод сэтгэл рүүгээ өнгийхөөр сайн тал муу тал 2 хоорондоо зодолдоод байна аа. Нэг нь дийлж байж санаа нь амархийм шиг байна. Ядраад л тэгээд байгаа байх даа. Ядаж витамин энэ тэр уу, болж өгүүл сайхан амрах л зүгээр байх.

soulmate (зочин)

чамайг шүтсээн

миний дотор одоогоор уйтгар гуниг хатагтай бүхнийг дарангуйлж байна

barbie

Нокаут: Нэт ухжаам шиг гэгүүл арай дөхөх байхаа. Хөөрхий эрхтэнүүдийг тайван орхи хэхэ
Сандаг: Ухаад нэмэр алгаа. Халуун хуушуур наадаг гэсэн. Түлчүүл бүр төвөг болно. Дүлий мөртлөө бас түлэнхий хаха
AntiDote: Хүсээгүй ээ харин ч сонор соргог байхыг хүсээд байна. Бодуул байгаа нь хангалттай гэж мэдрүүлэх гээд дүлийрсэн
бололтой.
Witness: Тэгнээ. Баярлалаа
Мэс: Ямар нэгэн юм хийгээд сэрээгээд өг хө.
Ицми: Сайхан амраарай :)
Jessica: 2 биш нэг болгож нэгтгэхгүй бол дунд нь бие үрэгдээд дуусах шинжтэймаа хэхэ
Soulmate: Баяр баясгалан гэж нэг сайхан залууг сэрээгээд хатагтайг баясгаад өгүүл сайхан болчино доо :)

Хэрлэн (зочин)

ямар ээмар бичээ вээ тэр хэрэгцээ санхүүгийн байдал 2ыг...хэхэхэ

zochin (зочин)

hehe hoorhon yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)