Гадаа хүйтрээд халаалт ирэх болоогүй ажлын өрөө нэг л жиндүүхэн. Шаргалхан навчсаа гөвж байгаа модод
нэгийг өгүүлж дуусаад гуниглан тэргүүнээ гудайлган суудаг аавыг минь
санагдуулна.
Жил жилийн намарт би дуртай. Дулаахан зун дуусашгүй биш
шүү гэдгийг намрын анхны хяруу надад сануулдаг. Хавар ирэхэд би зуныг
хүсдэг. Намар ирэхэд харин би өвлийг хүснэм.
Өнгөөр өнгөөр алаглах үнэр анхилуун цэцэгсээр өөрийгөө чимэглэж байсан үзэсгэлэнт бүсгүй гоёлоо тайлан энгүүн болох шиг намраа гэж.
Эргэх
дөрвөн улиралд ирж буцаж байдаг хайрын түүхийг намар ч бас хамт
бичилцэнэ. Оройн сэрүүнд халуун гараа атгалцан жиндээх салхийг чинь үл
ажиран хосууд гудамжаар алхална. Ганцаардан гунигласан нэг нь чиний нам
жим, налгарт автан өнгөрсөнийг эргэцүүлэн бодлогширно.
Уулсын оройд хөшиглөх цэнхэр мананг хархаар сэтгэл гэгэлзэн шүлэг хэлхмээр . Хотын гудамжинд хүмүүс цаанаа л нэг яаруухан алхацгаана. Өвөл удахгүй ирнэ гэсэн чиний дохиог бүгд авцгаан түүнд бэлтгэж эхэлдэг нөр их ажлын улиралаа.
Боловсорч гүйцсэн жимсний чихэрлэг амт аманд амтагдаж, үр
тариа,ургац хураалт гэсэн үгс чих дэлсэнэ. Зунжин борви бохисгүйлгүй
хөлсөө урсагасаны үр шимийг хүмүүст харамгүй өгдөг чи баян, өгөөмөр
улирлаа.

12 сэтгэгдэл:
Намар гоё. Цаанаа 1 л жиндүү ч намар сайхаан.....
өө сайхан сайхан...
Сэтгэл гэгэлзүүлээд хаячихлаа шүү.
Барбихан намар болоод гэгэлзээд эхэлцнүү,ккк
Ай намараааа гэж......(санаа алдав)
бид азтай хүмүүс 4 улиралыг элжилж хардаг...
Нөр их хөдөлмөрийн улирал даа.
Namriin ulirald Bi durtai.
манай намар бидний намар сайхаан сайхан
Намар сонин улирал. Өвөл хурдан болоосой
Сайхан улирал шүү.
Би намарт дургүйээ Яагаадийн мэдкү намар л хамгийн их гунигладаг