Зүрхний тольтон дээгүүр
хайрын бичлэг жирэлзүүлж
Зүүд зэрэглээ нь үл
ялгагдах дурласан миний амьдралаа
Чамдаа л гэж энэ хэдэн
мөрийг хэлхнэм
Чанад сэтгэлийн угаас
ганцхан чамайг би хүснэм
Харцнаас минь чи миний
бодлыг уншвал
Хайрын түүх , даруухан
энхрийлэл л байгаа
Харгүй гэнэн цайлган
гэж худлаа хэлэхгүй ээ
Харамлана бас хардана
гэхдээ сэтгэлдээ л
Өнгөрсөнийг одоотой хутган
сөхөж
Өөрийгөө битгий
зовоогоорой бидэнд ирээдүй бий
Бусадтай харьцуулан бүү
зэмлээрэй намайгаа
Бурхан ганцхан хувь
бүтээсэн болхоор би өөрөөрөө л байна


12 сэтгэгдэл:
сайхан хэдэн үг бна сайхан ч зурагийн
хэдхэн үгний толитоон дээр сэтгэл юугаа, хэхэ найс :D
гоё гоё. Цааш нь бичих гэснээ болилоо
Гоё шүлэг байнаа. Сэтгэл хөдөлгөтөл бичсэн байна. Амжилт :)
сайхан шүлэг байна... хэхэхэ
Хүүхдийн санаа шүү. Цааш нь сайн үргэлжлүүл. Аан. ккккк
Дурлах ч аймар даа ийийиийий...
Цаг гарган шүлэгийг минь уншсанд та бүхэнд баярлалаа. Сторми би чинь хүүхэдээрээ хүн шүү дээ. Хүүхдийн санаа гэнээ хэхэ
Дажгүй бичих юмаа. Сэтгэлийн утас хөндсөн дажгүй шүлгүүд бичдэг шүү.
гоё шүлэг байна...
бичас хааяа /уярхаараа/ шүлэг бичдийншд
Өнгөрсөнийг одоотой хутган сөхөж
Өөрийгөө битгий зовоогоорой бидэнд ирээдүй бий- энэ хэсэг гоё байна шүү барбихан минь эээ
durlasan huniig yahiin.durlaltsah bas goe shuu.goe bichsen baina.