Хоосон чанарт уусахуй

Өндрөөс өндөр уулын оргилд зогсоод гараа жаахан сунгахад үүлс атгаад авмаар чимшиг. Гэнэт харахнээ Цэцээ гүний ноён оргил дээр би зогсоно. Тэртээд утаан дунд харагдах нэгэн хот. Нэрийг нь санаад ероосоо олдоггүй ээ. Тэгсэн би бас нэг хэдэн нөхдийн дунд зогсоно. Нэг л харсан царайнууд гэхдээ танихгүй хүмүүс.

Гэв гэнэт би чинь одоо энд юу хийж байгаан бол гэж бодогдлоо.Сэтгэл, ой ухаан цэв цэвэрхэн цагаан цаас болчихжээ энэ чинь одоо. Эргэн санах гэсэн бүүр түүрхэн тээр тэнд нэг байсан, байгаагүй гэсэн дурсамж сүүмэлзэх ч шиг. Духаа үрчийлгэн толгойгоо базаж байгаад бодлоол доо. Санаанд орох юм алга. Дотор ганцхан өгүүлбэл давтагдаад байлаа.

"Бүх зүйл хоосон, бүх зүйл хоосон энэ бол уулын оргил биш. Энэ үүл ч бас байхгүй хоосон хоосон. Чи ч байхгүй хоосон хоосон гээл". Нүдээ аньтал хачин юм боллоо. Би нисч байлаа. Цэцээ гүнээс уруудаад буухдаа нисээд л бууж байлаа. 2 хөлөө огт хөдөлгөхгүй байгаа мөртлөө яваал байлаа.

Тэгхээр нь завилаад суучихлаа. Эргээд хартал хамт явсан хэдэн үл таних нөхөд чи бас нисч байлаа. Тэдэн дунд Оройн дээд багштан бололтой нэг хүний толгойноос нь улаан гэрэл  цацраал нисэж байхыг хараад гараа хавсаран залбирлаа би чинь.

Цэцээ гүн гэдэг энэ оргил дээр гарсан хэнбэгуай ч гэсэн бие болоод сэтгэл нь ариусч хоосон чанарыг эзэмшин буудаг гэдгийг бид бүхэн ой тойндоо ортол ойлголоо. Уулнаас буутал Манзушир дээр 2 үл таних хүн биднийг тосож мөнгөн аягатай өгөөжийн боорцог барин зогсож байлаа. Би юмны нэрнүүдийг санахгүй байгаа болхоор өгөөжийн боорцог гэдэг нь л байх гэж таамагласын.

Тэгээд нэгэн төмөр хайрцагт суун давхисаар хот гэдэг утаатай газарт орж ирээд өндөр чилэн байшингын оройд байрлах 3-н **л  гэдэг хүүхдийн тоглоомын газарт орж иртэл бас хэдэн үл таних хүмүүс биднийг хүлээн авсан. Тэд намайг Барби гэж дуудаж байсан. Гэхдээ би гайхаад суугаал байсан. Хэсэг сууж байгаад рефлексээрээ тэндээс гарч яваад нэг айлд очиж хоносон ба өглөө сэртэл хажууд нэгэн залуу унтаж байхаар нь айгаад гараад гүйсэн.

Хот гэдэг газраар баахан тэнэж байгаад хүмүүсээс би хэн бэ гээд асуугаал яваад байсан. Тэднүүс мэдэхгүй л байсан. Харин нэг хүн намайг интерэт кафээ гэдэг газар ороод гүүглээс өөрийгөө хай гэсэн. Би хайсан Барби гээд нэг блог гарч ирээд тэрийг хэсэг уншаад өөрийнхөө тухай бага ч болов мэддэг болоод энэ бичлэг гээчийг бичлээ. Гэхдээ л би хэн юм болоо гэж .......

37 сэтгэгдэл:

null
tsoomo

чи юу бичцийн бээ Цэцээ гүн гэж юу вэээ чи ер нь хэн бээ би энд байнуу

БОРОО

Чи ч бас яахуу ингэхэд би хэн бэ. БИ чамайг бол нэгмууюм санаад байгаамаа чи нөгөө юутай барбикю мөн биддээ.
Тэндээс ирээд долоон галын гуруун давхарт орлуу. Ингэхэд Остоор багшийн ой ухаан сэргэснүү. Хэрлэнг сайн танихгүй бахй шиг байсан. Хэрлэнчас Остоорийг андуураад бсндаа.

barbie

би юу бичсийн. чи харин хэн вээ. Цэцээ гүн мүн гэж хүн танихгүй ээ. Чи энд байхгүй ээ би ч бас байхгүй бүх юм хоосон бүх юмс хоосон,

БОРОО

Нээрээ юу ч санахгүй байна. Өөрийгөө гүүглдий байз. Ингэхэд гүүгл гэж яг юу билээ

Үлэмжийн чанар

Бүх юм нь хоосорцон хүмүүс гэж энэ хэдийг л хэлэх байх

БОРОО

Остоор багшийн ой ухаан сэргээгүй болоод л өдийд блогтоо орж ирж чадахгүй байнашд.

barbie

Бороо, Үлэмжийн чанар гэж та 2 хэн вэ? Би хүмүүстэй хамт явлуу яалаа. Би ингэхэд ер нь байна уу гүй юу мэдэх юм алга.

Stormy

Остоор гэж бас хэн бэ. Хэрлэн гэж хэн бөлгөө. Араатны хаан Рааш. Бишээ Арслан. Үгүй ээ. Би хэнд юу бичээд байна аа.

Stormy

Остоор гэж бас хэн бэ. Хэрлэн гэж хэн бөлгөө. Араатны хаан Рааш. Бишээ Арслан. Үгүй ээ. Би хэнд юу бичээд байна аа.

tsoomo

ер нь юу ярицгаагаад байна аа энд юу болоод байна би энд бас юу хийж байна аа

tsoomo

ер нь юу ярицгаагаад байна аа энд юу болоод байна би энд бас юу хийж байна аа

БОРОО

БИ одоо л бага сага санаж эхэллээ. За тэр араатны хаан Рааш чинь би байна. Харин чонын анчин Остоор гэдэг чинь та бүлгээ. Жижигхэн тахир хүүхэд бас яваад бсн нэрий нь вол санакум байна. бас айдастайгаа явсан ч хүнүүс байна. Өөрөө айдаг айдас ч бас вайн.

Оранж

хөөеэээ манзушир дээр очоод шал дэмий таникү хүнүүсийг тосоод тэгсэн тэд нар бүгд хоосон мөртлөө дараагийн өртөө 3 галд ахиж тосуулаад даварсан даа даварсан..... кккк Би бас хоосон болсон 1 мэдсэн баахан хүнүүстэй суужаахаар нь гэнэт ухаан ороод гараад гүйсэн шт.....

БОРОО

ХҮний хэрэгцээ цөм бүрэн буюу all in one

ТОвчилбол AIO

Доктор

Жараахайнууд жаргаж яваад ирсэн биш, Жаргалдаа ташуураад хүний орчлонгоос ангид болцон байна шд.

tsoomo

юун чоно бээ тэгээд чоноо агнаагүй юмуу хэн гал түлсийн

БОРОО

Уулын орой дээр нэг хүн хальтирч унахдаа шпаагийт суугаад тэгээд татаж босгосон чинь доор нь хугархай мөчиртэй мод байсныгвол бүүр түүрхэн санахын байна.

Давка (зочин)

Бороо аятайхан байгаарай заоооо.....

barbie

Жараахай уулын орой дээр юу хийхэв дээ Доктороо. Чоно , ягуар, айдас бас бус хий юмнууд байлуу яалаа. Анчин Арааш бол байсан байхаа. Би тэгсэн агнуулчлуу эсүүл агначлуу яалаа санадгүй ээ.

tsoomo

хахахаха давка заавал өөрийгөө ингэж илчлэх хэрэг байсан ч юмуу гүү ч юмуу ер нь яасан ч юм тэр мөчир бол хоосон

mep (зочин)

хоосон гэдэг чинь юу билээ дээр байга үгнүүд ямар утга агуулж байгаан ингэхэд утга гэж юу билээ

дурлагч

Та хэд тэгээд уул руу гарсан юм биз дээ. Бас тосуулаад л тосуулаад л байсан юм биз дээ? Тэгээд жаргалтай жараахайнууд болсон юм биз дээ? Би тэрэн дотор чин бас нэг жараахай болж хамтраагүй биз? Хоосроод хоосроод явцан байхчив.Би хэн билээ? Ингэхэд та нар энд юу хийж яваа билээ?

дурлагч

Би бас юу биччихвээ?

mep (зочин)

харин тэр AIO-г ч нэг юм санаад байгаама

БОРОО

Вахахаха. Чонын анчин Остоор, араатны хаан Рааш, янзагын арьс нөмөрсөн Ягуля, юутай Барбикю, бугын зуулгатай өвс идсэн хүүхнүүд, хэрэмний самар гуссан Хико,

БОРОО

Дурлагч гэдэг чинь нөгөө бугын зуулттай өвс иддэг охин мөн билүү. Яалаа

дурлагч

Бороо чи тэнд байсан билүү? Би ганцаараа тэр бугын зуулттай өвсийг идлүү? Яалаа? Би тэгээд тэнд чинь яг байсан юм байгааз дээ?

Stormy

Энэ чухам юуны тухай хүүрнэн өгүүлцгээнэ вэ. Раашын анчин чоноор барбикутай зуулга идсэн ягулияа. Энэ юу вэ. Өөрөө ороолцолдоод байх юм аа. Ер нь юун ороолцолдоон бэ. Хэн хэнтэй орооцолдов.

barbie

Бугын зуулт гэж юусансан билээ. Хэний аманд ороол араатан болгоод Бороог даран бузарлуулнгаа алдаад байлгуулсан юм юмуу. Юм гэснээс зураг нтрээ харж ой санамжаа сэргээдийм үү байдым уу. Хайран сайхан хоосон чанар минь дүүрчих вий дээ.

hiko (зочин)

Хэрэмний зуулт гэж байсан билүү?юу билээ хэрэм гэж юу билээ ингэхд би энд юу хийж явна вэ?

barbie

Хайко гэж хэнсэн билээ
Хар өмдөн дээрх гацуурын шилмүүсхэн үү ккк

mep (зочин)

Би нэг л юм ойлголоо бид нар чинь хэрэмний зуулт гэдэг төрөл зүйлийн амьтан юм байна тэ

Нямаа (зочин)

таануус нээрээ яг яасийн. Нэг л сонин юм болсон болтой

zveri (зочин)

ed nar hol ochij zagas nadulsan boltoi. bie bienige ashiglchad dara ni tanihgui tsarailad he he. musain hormoin dontnud. udahgui ta narin zurag horog video bichlegud siteudar garj ireh baihda.

tsoomo

zveri: өлөн гөлөг минь хааяа ч гэсэн доодхоосоо даваж сэтгэж бай үг хуулав

Stormy

Энэ Зэвэрэе ч гэнэ үү хэн бэ. Аан. Чи загас наадуулцгааж байхыг нь харсан болж байна уу. Аятайхан байгаарай. Хувхайрсан новш минь. Донгийн тал дээр та өөрөө донтой болохоор бусдыг тэгж боддог байж магадгүй юм.

Зочин

Звери бөгсөөрөө битгий сэтгэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)