Сайхан амьдрах уу , сайхан харагдах уу

Өдөр хоног ээлжилсээр л би гэж нэг хүн маш энгийн хэрнээ сайхан амьдралаар хэсэг амьдарч үзлээ. Өглөө үнсүүлж сэрээд л орой үнсүүлж унтаад л. Орой бүр хамтдаа хоолоо хийгээл. Гивтээл хивээл гссс хахаха.Тэгсэн нэг л бишээ. Өөртөө гаргадаг байсан цаг маань гал тогоо хавьцаа л өнгөрчдөг болчиж. Үс зүсээ анхаархаа байгаад жин нэмж эхэлсэн байлаа.

Саяханы нэгэн өдөр танил маань надтай гудманд тааралдаад дуу алджийна шд. Миний найзаа чи чинь одоо яацын. Нэг л өөр болчиж царай алдаад гэж авдын. Орой нь хариад л толинд харсан би анзаархаа байсанаас биш нээрээ д тийм болжээ. Өчирдөр саунд орчоод жингээ үзтэл 3 кг нэмэгдцэн. Сэтгэлээр уналтай ч биш дээ. Даанч дэлгүүрт орхоороо хүнсний тасгаар их эргэлдээд байсымаа.

Яахаар хүн жин нэмдэг вэ гэхээр хоол ундаа зохицүүлахгүй бол бас стресст орхоор гэнэ үү. Уул нь би чинь жаргаад байгаа хүнийм бишүү?!??! Тэгсэн байхгүй эсрэгээрээ явдым даа. Тэгээд оройд ч юм уу өглөөд хэдэн дасгал хийгээд байдаг байсан байхгүй. Хоол унд бол аль илчлэг өөх тос ихтэй, амттай шимтэй гэсэн бүхнийг идсэн байна.

Аа үхсс ер нь бусдад сайхан харагдах гэж амьдарч байгаа биш гэж бодож үзлээ. Бишиймаа. Энэ эрчээрээ мяраалаад байгуул хэдэн сарын дараа залуу маань надаас айгаад дутаагаад алга болно бээз. Тэгээд гувц хунараа бүгдыг нь хэдэн өмсгөл томсгож авах хэрэг гарна. Гудамжаар явжийгаа хүмүүс эсүүл ажлыхан аан нөгөө бүдүүн хүүхэн гэж ирээл ярина. Тэрэнд дасах хэрэг гарна. Сээгс мээгс бол бүүр лөөлөө болниз.

Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас би таргалхаа больхоор шийдлээ. Хайрт амттангууд минь хагацая даа хммм. Шингэн болоод зүсдэг талхнууд минь баяртай үүрд бишээ гэхдээ. Сэтгэл татам сайхан амттай хоолнууд минь та нарыгаа байна гэж дотроо төсөөлөөд л байцаа лууванхантай найзлахаас. Цагаа тулаад ирхээр хүн нээрээ шал дэмий чимшиг юмны төлөө өөрийгөө зовоохын байна шүүдээ. Гүй ээ өөр яаалтай билээ дээ тэ хэхэхэ.

17 сэтгэгдэл:

null
Ицми

хм...

Доктор (зочин)

Нээх хорилгүй, гол нь хооронд нь авцалдуулж идэх чинь чухал юм шиг байгаамаа. Мах идсэн бол ногоо идэх ёстой гээл гурим идсэн бол ийм тийм юм гээл.

Доктор (зочин)

Байцаа луувантай хэт найзлуул бие чинь сульдаад эргээд л өвчин эргүүлээд эхэлнэ гэх жишээний. Хоолыг идэдгээрээ идээд хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй хэлмээрийна. Огцом хүйтрэхээс өмнө Өглөө юмуу оройдоо алх.

Ицми

өө Доктор зөв хэллээ. уураг цардуул хоёрыг хэзээ ч хольж идэхгүй байх хэрэгтэй. тэгвэл идсэн ч таргалахгүй байдаг гсн

Янзагахан

Юун хоол сойх вэ. Нөгөө ажиллаа л сайн хийгээч дээ гэсэн хэхэхэ турий шдээ. Жингээ барьна шдээ хэхэхэ

barbie

Доктор, Ицми :Зөвлөгөө өгсөнд талархжийнаа.

barbie

Янзага: Нөгөө ажил уу хэхэ. Хийгээл байгаа шдээ уул нь ккк.

secretwish (зочин)

би л хувьдаа сайхан харагдвал сайхан амьдарна гэж үздийшд :), нөгөө ажлыг их кайфтай ихээр хийхээр бас нөгөө юу хэсгээрээ жоохон жин нэмээд байдым билээ ккк, яалтайв яалтайв

barbie

Харин тийм байхаа тэ бэлхүүс өгзөг бас өөр гөх мөх гэсэн газруудад нөлөөлөөд байдым уу да хммм.

МЭС

Өмдний товч намарын навчис адил нэг нэгээрээ тасаран одохуй дор би хоолруугаа харан бодлогошроно, Уртаар санаа алдаж итгэл муутайхан халбагадаад авна. Горчийхийг хүсэн ерөөе кккк

United words of Chee***

Хаха энэ МЭС-ийгээ дандаа инээдтэй юм бичих юмаа.
Хайрт амттангуудаа идэхгүй байх хэцүү, толинд пэмбийгээд байгаагаа харах бас хэцүү.

barbie

Мэс:Гоолигшихийг хүсэн ерөөе гэсэн байлгүй дээ тэ. Ерөөл бат оршин би буцаад ** кг болох болтугай хэхэ.
United words og Chee***: Яасс лаг нэртэйнбээ. Энхзаяагын блог дээр нэг гоё үг урсжийдиймаа. Хатуужил тэвчээрийн модноос хамгийн анхилам цэцгэс дэлгэрдэг гээл. Тэр үгийг бодоол яваад байвал болох байхоо тэ.

Stormy

Цохио таараад ирэхээр таргалдаг талтай. Тэгэхээр таны бэлгийн амьдрал танд их л зохицож байгаа бололтой дог шүү.

barbie

Номын ах ингэж хэлж байгаа болхоор 100% үнэн байлгүй дээ. Бэлгийн амьдарлаа гэж балайн.

Хэрлэн

гэцүү гэцүү. аль нэгийг нь сонгох л болно доо гэжжж...за тэгээд их үйлсэд амжилт гүсий.

ntsoom

Сайнтай нь амьдарч сайхантай нь явалд гэж аймаар үг байдийшд

Witness (зочин)

Нөгөө юу яасан юм биш бээз? Тэгээд л жин нэмээд байгаа юм биш бээз? Мэдэж байгаа биз дээ? Нөгөө юу яахаар тогтчихдог нөгөө юуг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)