Бүжгийн тэмцээний тухай бичлэг уншаад сэтгэл хөөрөөд өөрийнхөө орж байсан тэмцээний талаар бичмээр санагдчлаа. Манай ажил дандаа залуучууд тэгээд янзан бүрийн тэмцээн нтр байнга зохиодог байлаа хэдэн жилийн өмнө. Тэгсэн гэв гэнэт урлагын үзлэг хийхээр боллоо гээл биднүүс ч бужигналдаад эхлэлээ.
Хөтөлбөрөө боловсруулаал дуу, бүжиг, жүжиг нтр гээл явж өгжийнөө. Тэгсэн яасан эгчийг аваачаад орчин үеийн бүжигт бас жүжигчилсэн тоглолтонд халти харагдах дүр мүрд хувиарлаад хаячиж. Бултах гэж янз янзаар үзээд барсангүй ээ. Урлагын үзлэг эхлэхээс сарын өмнө мэргэжлийн багш ирж биднүүст урлаг гээчийг мэдрүүлж амтлууллаа даа.
Ажилаа тараал фитнессийн зааланд толинд харжийгаал тааз мааз, хөл мөлөө шидлээл орой 10,11 хүртэл хөлсөөн гоожуулаал дэвхцээл байна. Цэнгээнт бүжиг нтр бол манид хүртээлгүй гоолиг өндөр сайхан сайхан амьтад тэрийг нь хийгээл, би мэтийн ширэн нүүртэнгүүд нь таазаа шидэлдэг бүжиг, аа тэгээд ясны бүжигчид нь ардын биелэгээ хийгээл лайтай.
Күэээ нээх томоотой ширээний ард сууж товчлуур нүдхээс өөрийг бараг мэдэхгүй биднүүсийн нууц авъяаснуул илэрч сарын дотор бараг мэргэжлийн бүжигчид ,дуучид олноор төрөн гарлаа шд. Гэртээ тоосоо соруулангаа өсгийтөй гуталтай 1,2,3 гээл тоолоол алхаж нтр миний чинь идэвхи бол Амеркийн шүтээнд оролцох дайны байгаам чинь.
Тэмцээн болох өдөр боллоо. Зүрх түг түг. Бүжигллэхдээ өмсөх гувцаа аваал тэгсэн юбка нь майр богинохон наасан. Төчнөөн олон жилийн өмнө л тиймийг өмсөж байсан байх. Өмсөхөөс өөр аргагүй. Тэгээл эхлээд л мэндчилгээ нтр яваал. Хэлтэс нэгжүүдийн үзүүлбэрүүд урсаад л. Ай тэгээд бүжиглэх цаг ч боллоо.
Тайзны 2 талаас хамт бүжиглэх охидтойгоо дохилцоол анх удаа гарах гэж байгаа болхоор дотор чичрээд. Ая ч явлаа 1,2,3 алхаад л гарч өглөө дөө. Гэрэл маналзаал тээр цаана үзэгчид суужийгаа харагдаал манараад наасан. Арьс биржийгээд шар үс босоод л. Тоогоо алдаад үзэгчид шоолж инээжийгаа сонсогдоод шар хөдөлсөн гэж юухэв. Үхсс гэж бодоол бүжиглээл наасан. Юу болсийн бүү мэд нэг мэдсэн ая дуусцан ёслоол зогсжийно.
Тайзан дээрээс үзэгчид бол зүгээр л нэг эрээлжилсэн юм харагддийн байна лээ. Адерналин аймаар ялгаарааз болдуул. Манай баг үнээр тасарсан сайн байсан бөгөөд өрсөлдөгчдөө нэг оноогоор ялж цом бас шоуны мөнгөөр шагнуулж билээ. Тэр оройжин нэг жижиг газарт цомоо угаан дуулж бүжиглэсэн дээ гэж...

14 сэтгэгдэл:
хахахах би тэгсэн яасан тийм юманд үнэн авиасгүй тэгээл дандаа арын фононд хооор мооор дуууулааал дууулааал гэж дээ амаа хөдөлгөөөл тэгэхгүй бол хүмүүс үргэж зугтаах гэээд байгаам чэн яахын хм лай болий ш дээ этиймээээ кккккк
Надийн нэг ийм тохиолдол бас байна. Хэдэн Их сургуулийн хооронд болсон урлагын үзлэгээр эгч бүжиглэдэг баатар болдог байхгүй юу. Хэдэн өдөр бэлдэж бэлдэж тайзан дээр гарсан чинь. Баахан банди нар шаазан хүүхнүүдийн бүжиглэхийн харнаа гээд тайзны доор аймар овоороод ярьжаагаан сонсогдоод ичиж үхэхээ шахсан. Яаж бүжиглэснээ ч санахгүй байгаам. Тэгээд дараа нь зургаа харсан чинь хөдөлгөөн дандаа хоцролттой даруулсан байгаам даа. Тэр тайзан дээр гарч бүжиглэнэ гэдэг чинь тийм амар ажил биш байнлээ шүү бас.
адреналин аймар ялгарсанг бодуул ихээ сайхан тэмцээн болжээ... ккк
залуудаа хаврын баяр этэрт орж тэнэгтэж л явлаа бүжиглэх гоё шд охид нь ч бас сайхан биетэй байдаг шүү хэхэ
жижкэн юбкатэй зурагнаасаа оруулаач гэсс хэхэ
цагийн сайханд байгууллагаас мөнгө төгрөг өгч алий та нар ажлаа л хийгээд байхын сайхан шоудаад өгөөчээ гэдэг байжүүлээ дээ тэ :D
Цагын сайханд цалгиж явлаа Цалингаа буухаар наргиж явлаа Шилтэй цэнхэрийг ууж л явлаа Шилийг нь өнхөрүүлж тоглож явлаа Эма минь ккк. Тэр зургийн угаалгаж ганц хувийн аваад шифт дилийт хийцэн шд хэхэ
Энд манай сургуулийн урлагийн наадам болох гээд Монгол охидуудаас нэг найз охинтойгоо хамт оржоогоо...Тэгээл тайзан дээр гараал тань шиг хамаг шар үсээ босгоол биеэ арзайлгаал бүжгэлдэг байхдаа....Яана вэ????
Орхоосоо өмнө зүрхээ чангалаад ганц нэг заза шаал дэмий зөвлөгөө өгдөг байна шд кккк
kkk iim goy dursamjiig neelttei huvtsaj baij magadgui yanz buriin baidlaar avhuulsan photo baival tavisan bolch :-p bi nudendee chamaig tusuuluud l ineemsegleed l suujiishd ;o
Их сургуульд байхдаа 3 удаа уран уншлагын тэмцээнд түрүүлж байлаа гэж
Палас ийн Рояль танхимийн тайзан дээр гарч байсым байна. Нэг мэдэхэд тайзан дээр байсан нэг мэдэхэд бууцан байсан. кк. Харин чи бол туршлагатай болохоороо бас хальт эрээлжилж этр харцан байна ш дээ. Хахаха..
гоё байды шүү адерналин цусанд ялгарах,
Сайн байна уу? Санаандгүй аялж яваад чиний блогт орчихлоо. Хэд хэдэн нийтлэлийг чинь уншиж үзэв. Чамтай уулзмаар санагдчихлаа. Шуудхан хэлэхэд чи миний сонирхолыг татаж байна.
нэгэн залууд: нүд үнэн чих хуурамч байдийм шүү, гэмээр байна. Хүний дотоод сэтгэл нь таалагдсан ч чамд таалагдахгүй бол чамд л хэцүү шдээ, байяа гэхэд ч хэцүү санаж аваарай