Хагацан салахуй мөч дор

Би пасторт болон түүний завсар хавчуулсан тийзээ гартаа барьчихаад гаалийн ажилтанд шалгуулхаар дараалалд зогсож байлаа. Ийм хурдан явах болчихно гэж төсөөлөөчгүй байтал явах болчихсон байдаг. Гар цүнх аялалын жижиг чемоданыг хэрэгтэй гэсэн зүйлс маань бараг л дүүргэсэнгүй. Цөөн хэдэн хувцас, ном , зурагнууд бас хүнд бэлэглэх хэдэн сувинер, чихэр.

Хэзээ эргэж ирэхээ би хэлж мэдэхгүйм даа. 2 жил гэж өөртөө хугацаа тогтоосон ч намайг энд уяж тогтоох ганц ч зүйл байхгүй учраас хэлж мэдэхгүйм гэж бодон зогсоно. Ганцаардсан сэтгэлээ яаж тайтгаруулах учраа олохгүй явсаар ийм шийд гаргахад хүрчлээ хммм. Олон дунд ганцаардан суухдаа би бачимдан хашгирмаар болдог байлаа. Болоод байгаам шиг хэрнээ болохгүй байгаа энэ амьдрал.

Шоу цэнгээн нь дээд цэгтээ хүрсэн миний Улаанбаатар минь. Би заримдаа үгүй ээ ихэнхдээ хүн гэдгээр минь хүлээн авч надтай танилцах, ярилцах хүмүүстэй уулзахсан гэж боддог байлаа. Даанч тийм хүмүүс ховор. Нөгөө л нэг найз нөхөддөө хүртэл тавьдаг шалгуур үзүүлэлтүүд, өөрсдийн хийсэн өнгөц дүгнэлтээрээ бусдын тухай ярьдаг яриа, хов жив.

Зүгээр л хэлийг нь ойлгохгүй хэн ч намайг танихгүй тэр газарт очоод энэ хаяад явсан бүгдийгээ санаад нутаг руугаа уйлаад гүйтлээ хэсэг амсхийгээдхий. Гэхдээ сэтгэл л амсхийх байх даа.

Нэг хүнийг хүлээлгийн танхимд сууж хэсэг хүлээсэн бас утас руу залгаал байлаа. Ирдэггүй ээ. Энэ шилэн хаалгаар орчуул тэгээд намайг буцааж гаргахгүй. Ирлээ ч гэсэн цонхны цаанаас ширтэлцэн утсаар ярилцах байх гэж бодон зогслоо. Би орох хаалга руу ойртсоор л .

2 жилийн өмнө яг өдийд багахан хугацаагаар гадагшаа явах болоход экс найз залуу намайг гаргаж өгсөн юм. Надтай хамт эгч маань явсийн бас. Сарын дараа эргэж ирээд бид ярилцаж байхад тэр

-Би чамайг хаалгаар оронгуут чинь явах гэж байлаа. Тэгтэл хүргэн ах чинь явахгүй эхнэрээ цонхны цаанаас хараад л. Онгоц хөөрөөд бүүр бараа тасартал араас нь харсаар л. Эхнэр нь үүрд явах гээгүй шдээ. Би тэр хүнийг хараад өөрийгөө чамд тийм ч их сайн биш гэдгээ мэдсэн гэж хэлж билээ. Бид тун удалгүй холбоогоо тасалсан. Тэгэхлээр явж байгаа хүнээс гадна үдэж байгаа хүн ч энэ мөчид зарим зүйлийг эргэцүүлэн ухаардаг юм шигээ хммм.

Горьдлого тээсэн харцаар эргэн хартал хүлээсэн хүн минь ирчихсэн намайг хайн хүлээлгийн танхимд байгаа нь харагдлаа. Бичиг баримтаа шалгуулхаар сунгасан гараа огцом татаж аваад эргэн түүн рүү хурдан хурдан алхлаа. Түүнтэй харц тулгарах тэрхэн мөчид би явмааргүй санагдав. Битгий яваач гэж түүнийг гуйвал үлдчих шинжтэй. Намайг тэврэн зогсоход нь миний нүднээс яасан ч их ус урсаад байгаан мэдэхгүйм. Түүний нүднээс ч бас ус гараад байхын. Юу ч ярилцсангүй. Харцаараа 

-Хүлээх үү? гэж асуухад минь тэр хүлээнээ гэж хэлэх  шиг гунигтайгаар инээмсэглэлээ. Түүнийг ирээгүй бол би яах байсанаа мэдэхгүй нээ.

Цагаан хоолойгоор бүртгэлээ хийлгэнэ үү гэж шавдуулж эхлэхэд түүнийхээ энгэрээс хацраа хөндийрүүлж нулимсаа арчлаа. Би сэтгэлд байсан гомдол цөхрөлөө энгэрт нь урсгаад шингээчихсэн мэт тайвширчиж. Хацар дээр минь зөөлөн үнсээд яв даа гээд тэр минь үлдлээ. Өөрийгөө чухам юу хийж чадах, хэн юм бэ би чинь гэдгээ мэдэх өчүүхэн сорилтонд орчихоод л  түүндээ яаран буцаж ирнэ гэдгээ л  мэдэрч байлаа.


Нарны гэрэлд нүдээ онийлгон тэнгэр өөд харлаа. Хязгаар нь үл харагдах хөх тэнгэр. Гараа саравчлан бариад алсыг харлаа. Хараа цуцам уудам их тал нутаг. Нүдээ анин цээж дүүрэн амьсгаллаа. Салхинаас нь агь гангын үнэр анхилах шиг миний эх орон. Миний оршин байх газар ганцхан энд гэдгийг оюун бодлынхоо үзүүр хязгаарт хэзээ ч үл арилхаар сийлэн бичлээ би

16 сэтгэгдэл:

null
tsoomo

явж байгаамуу

bataa

ухаантай л залуу бна

Pearle Deppsu (зочин)

Сая нэг найзын минь найз залуу 2 жилээр мастерт явав аа. Хүлээнээ гээд л үлдсэн найз маань одоо яаж ч чадахгүй нь. хүлээж чадахгүй гэчихсэн сууж байна шд ккк...

tsoomo

Pearle Deppsu: найз чинь яагий юмдаа тэ хэхэ гэхдээ бас 2 жил тэсэх хэцүүлдээ яаж ч бодсон хүүхэд шаачилгүйл сууж байвал дээд байхдаа

Sunbeauty (зочин)

Сайхан бичлэг бна. би эндээс явмаар бна тан шиг 2 жил эсүүл 1 бүр 1 сар ч бсан болно. хэсэгхэн

АНИРГҮЙ (зочин)

HMMMMMM

SUNShine®

Жинхэнээсэ юм уу эсвэл төсөөлөл үү эсвэл зүүд үү
ккк энэ мундаг бичдэг хүнүүс чинь заримдаа төсөөллөө ингээд биччихдэг болхоор аль нь юм бол гээд ялгахгүймаа гэж ккккк
Хэрвээ жинхнээсээ бол байгаа газрынхаа сонин сайханг бичиж байгаарай, амжилт хүсье

barbie

Цоомоо: Явнаа явна. 11 сар гархаар. Гэхдээ оныг нь хэлээгүй шүү ккк
Батаа: Тхх
Дэпсү: Гүй ээ тэгээд хоёр хүн холын холд байгаад байхаар чинь хайр сэтгэл нь гэцүүдэнэ шдэ. Тэр хүний сэтгэлийн чинь зориг л мэдэг дээ.
Sunbeauty: Харин нэг амсхиймээр л байхын. Тэгээд бөөн эрч хүч ханхлуулаад хүрч ирээд самраад хаячихийнсан энэ амьдарлыг.
Аниргүй: ММММН
Sunshine: Төсөөлөн мөрөөдөв. Гэхдээ энэ бичлэгийг аль дээр биччихээд яг явахдаа гэж бодож байтал тэссэнгүй оруулчлаа :).

tungaa (зочин)

bi ch bas endees yavmaar bna bur todruulbal bagadaa 2 jil barag shiidsen btal bi nzt bolj terendee hairtai bolson bololt terns holdvol haramsah bh gesen bodol turuud bhiin

ntsoom (зочин)

Явана гэдэг амархаан үлдэнэ гэдэг миний хувьд хамгийн хэцүү. Явсан хүн шинэ орчинд очоод бүх юм шинээр эхлэж болно. Үлдсэн хүн хажуу дахь нэгэн тулгуурыг чинь аваад хаясан мэт онгорхой хоосон оргиод гэцүү дээ гэцүү. Битгий ганцаараа яв. Хамт аваад яваарай...

Hiko (зочин)

Үнэхээр хайртай бол сэтгэлийн мухарт хүлээгээд л байдаг юм байна лээ.

Dream

Май нигга хурдан яваарай, кк.

secretwish (зочин)

явна гэсэн санаа агуулчихсан л бол явж байж л санаа амрана, тэгэхгүй бол яваагүйдээ бүх бурууг л тохоод байдын, аймаар төсөөлөн бичсэн байшд бодит юм шиг л...

~Freedom writer~

Ямар сайхан бичээ вэ...Би Монголдоо байхгүй байгаа ч ингэсэн энэ мэдрэмжийг бол авч байгаагүй ээ. Харин хүлээнээ гэж хэлчихээд итгэл дүүрэн үлдэхийг бол мэдэх юм бна. Хол байна гэдэг хэцүү шдээ. Та хамт явахгүй юм уу?

номун

ойрд нэт ороогүй сая уншсан чинь явцын болуу гэж бодлоо шд. Гоё бичдэг шүү

Ицми

мммммммммм......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)